
Монгол Улсын шинжлэх ухааны Академийн дээд шагнал "Хубилай хаан" медалиар Пунцагийн Цагааныг өнөөдөр шагнана.
Эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргаж, “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судлан “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвисан гавьяаг нь ийн үнэлж байгаа юм.
П.Цагаанд "Хубилай хаан" одонг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 11.11 минутад гардуулна.