
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэ төдийгүй бага дүү Н.Нарантуяад хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Тэгвэл Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяг АТГ шалгаж, хорих 461 дүгээр ангид 14 хоногийн хугацаанд цагдан хорихоор болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Нарантуяг хорихоосоо өмнө өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй бөгөөд ямар үндэслэлээр байцааж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
.jpg)
Н.Нарантуяагийн охин Г.Уянгын нөхөр нь 17 тэрбум төгрөгийн авлигын хэргээр шалгагдаж буй Г.Дэнзэн гэдгийг манай уншигчид андахгүй.
Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй.