
Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Хятад руу гаргахаар авч очсон, 50-аад адуу ачааны машины тэвшин дээр эндсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Уншигч та бүхэн энэ тухай ЭНД дарж сонирхоно уу.
Энэ асуудал өдгөө цахим ертөнцөд гэрлийн хурдаар тархаж, монголчуудыг цочирдуулаад буй.
Зөвхөн иргэд бус төрийн түшээдүүд ч бас энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх "Миний бие Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж, тарчлаахыг тэвчихгүй.
Энэ асуудлыг бүр мөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт ахин үүрэг болголоо" гэжээ.

Сонирхуулахад, ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар энэ талаар мэдээлэл өгөхөөр яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.