
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Арчилсан намд элсэх шийдвэр гаргаж, өргөдлөө өгснөө мэдэгдсэн юм.
Л.Гүндалай “Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх Хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, тэдний хүрээнд асуудлаа шийдвэрлэх болсон.
Энэ нь намайг Ардчилсан Намдаа эргэж орох шалтгаан болж байна. Миний анхны хайр бол Ардчилсан нам юм шүү. Би их улс төрд эргэн ирж байна" гэв.
Сонирхуулахад, Л.Гүндалай 2008 онд Ард түмний намын даргын ажлаа хүлээлгэн өгч, Ардчилсан намд элсэж байсан юм.