Өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошлов
Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж.
2026-08-18
Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын үнэ “тэнгэрт хадлаа”
Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж.
2026-08-14
Зэсийн үнэ 0.9 хувиар өсжээ
Зэсийн үнэ эрчимтэй өсөж байна. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ 0.9 хувиар өсөж, өнгөрсөн тавдугаар сарын дээд түвшнээ давжээ.
2026-08-11
200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
2026-08-10
“Шатахууны нөөц хангалттай” гэж гүрийсэн төр эцэстээ үнэнд гүйцэгдэв
Зарим шатахуун түгээх станц (ШТС) уржигдраас эхлэн АИ-92 бензиний борлуулалтаа зогсоож, зөвхөн АИ-95 худалдах болсныг иргэд шүүмжилсээр байв. Хаанахын ШТС-д түлш хэвийн борлуулж байгаа, аль цэгт нийлүүлэлт тасалдсан, хэзээ хэвийн болох талаарх мэдээлэл хомс тул жолооч нар “азаа үзэн” олон түгээгүүр дамжиж, 3-5 цаг дугаарласны эцэст шатахуун дууссан гэх хариулт сонсож, хоосон буцах нь энгийн үзэгдэл боллоо.
2026-07-31
46.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийлээ
Үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өнгөрсөн мягмар гаргийн үзүүлэлтийг Монголын хөрөнгийн биржээс танилцууллаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 607 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжаалснаас 12 компанийн ханш өсөж, 25ынх нь буурсан бол долоогийнх нь тогтвортой байгаа аж.
2026-07-30
Шатахуун хомсодсоны буруутан дахиад л олдсонгүй
Улаанбаатарчууд улиралдаа багадаа нэг удаа цахилгаан, шатахуун, халуун усаа таслуулдаг болов. Одоо бараг дасаж байх шиг ээ. Өдгөө иргэд бензин авахын тулд хэдэн цаг дугаарлан бухимдаж буй талаараа ярих бол зарим нь “Зүв зүгээр л авчихлаа” хэмээж байна. Түүнчлэн АИ92-ын үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн нь гал дээр тос нэмсэн шиг л юм боллоо.
2026-07-30