Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Д.МӨНХБАТ: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-ий 25-30 хувьд хүргэнэ 

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбаттай төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудал болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцлаа.
2026-05-04

Э.САРАНГЭРЭЛ: Олон жилийн дараа талбайд гарч, лигт тоглох сайхан байна

Хөл бөмбөгийн тамирчин, дасгалжуулагчдын хувьд хавар, зуны улирал хамгийн завгүй цаг хугацаа байдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог тул өдөр, хоног хурдан өнгөрдөг. Тамирчнаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн цөөнгүй тоглогч уг тэмцээнд оролцож буй.
2026-05-01

Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана

Монголын баритон дуучин Энхболдын Анхбаяр нь Моцарт, Верди, Пуччини, Бизе, Чайковский, Жордано зэрэг нэрт хөгжмийн зохиолчийн дууриудад гол дүрүүд бүтээж, Европ, Ази, АНУ-д тоглосон туршлагатай. Ийм бахархам өгүүлбэрээр эхэлдэг намтрыг Италийн “Punto opera аgency” дэлхийн томоохон театрууд руу илгээн, өөрийн дуучнаа сурталчилдаг байна.
2026-05-01

Ц.ЦЭРЭНДОРЖ: Түүхээр талцаж маргах бус, мэргэжлийнхний нэгдсэн байр суурь чухал 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол Улсын түүх” (I-XXX боть) зохиох ажлыг 2027 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн тэргүүтэй 150-иад түүхч шамдан ажиллаж байна.
2026-04-27

Ө.Одхүү: Муу муухайгаас ч гэрэл гэгээтэй зүйл урган гардгийг “Мөөгөнцөр” бүтээлээрээ илэрхийлсэн

Баримлаар дамжуулан хүний дотоод ертөнц, нийгмийн бодит байдлыг өөрийн үзэл бодолтой сүлэн урлана гэдэг уран бүтээлчээс асар их ур чадвар, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг билээ. Дүрслэх урлагийн салбар, тэр дундаа уран баримлын төрлийг кинетик буюу хөдөлгөөнт хэлбэрт зоригтойгоор шилжүүлж буй уран бүтээлч бол Ө.Одхүү юм. Тэрбээр нийгмийн эмзэг сэдвүүдийг соргогоор мэдэрч, бүтээлийнхээ уран нарийн дүрслэлээр дамжуулан илэрхийлдгээрээ онцлогтой.
2026-04-23

Х.БАТТУЛГА: ҮЗХ дүгнэх биз

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-04-22

П.БАТТУЛГА: Шүүхийн дээр улс төрчдийг залах юм бол эцсийн дүндээ иргэд л хохирно

Шүүхийн шийдвэрийн биелэлт, үр дүн, тогтолцооны гажуудал, шүүгчийн хараат бус байдлын талаар “Оюуны инновац” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр захиргааны эрх зүй, шүүх эрх мэдлийн чиглэлээр эрдэм шинжилгээний 20 гаруй илтгэл, өгүүлэл, судалгааны ажил бичжээ.
2026-04-22

С.БААСАНДОРЖ: Хамгийн үнэнч шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид л байдаг

Тэртээ 1980-аад оны эцсээс хайрын сэдэвтэй уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон дуунуудаараа өнөөг хүртэл хөглөж яваа хүн бол “Харш” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин С.Баасандорж. Монголын эстрад урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж, 42 жил тайз, хөгжимтэй нөхөрлөсөн түүний “Хос залуус”, “Хаанаас ирсэн хайр вэ чи”, “Хуурамч биш миний сэтгэл”, “Чамдаа зориулъя” зэрэг дуу нь хит болж, одоо ч Монголын FM богино долгионы радиогоор эгшиглэсээр байна. 
2026-04-21

Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Найман жил тасарсан шагналын буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хошой алтан медаль авчирлаа

Монголын байт харвааны спортод Б.Оюун-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод дуулдах болж, авьяас, ур чадвараараа цахиур хагалан, үеийнхээ залуусаас хүч түрэн гарч ирэв. Үндэсний шигшээ баг, “Олимпик котинос” клубээр овоглодог түүнийг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалтаас гадна есөн жил уйгагүй хөдөлмөрлөсөн зорилго тэмүүлэл нь нөлөөлсөн юм. Спорт өндөр хөгжсөн өнөө үед олон өрсөлдөгчөөс арга барил, техникээрээ ялгарна гэдэг амаргүй.
2026-04-10

МАРТИНО ПЕЛЛИ: Монголын эдийн засаг өсөлтөө хадгалах ч гадаад эрсдэл өндөр байна

Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пеллитэй ярилцлаа. АХБ-наас манай улсын болон Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвийг тодорхойлсон тайлан гаргадаг. Энэ удаа тэрбээр шинэ гаргасан тайлангийн дүнгээсээ танилцуулж, зарим зөвлөмжийг өглөө. 
2026-04-10

Н.РИНЧИН-ОЧИР: Монгол зураг ганцхан хавтгайд асар уудам тал нутгийг багтааж чаддагаараа гайхамшигтай

Урчуудын эвлэлийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн, “Мөнгөн мод-2025” наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эзэн, зураач Н.Ринчин-Очиртой ярилцлаа. Тэрбээр монгол зургийн уламжлалт сэтгэлгээг орчин үеийн дүрслэлийн хэлтэй хослуулсан “Тэнгэрийн хэл” хэмээх бие даасан ээлжит үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй юм.
2026-04-06

Г.БОЛДБААТАР: Модон бөмбөгийн шигшээ баг Азийн элсний наадмаас анх удаа хүрэл медальтай ирж, олныг баярлуулж байлаа

Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Г.Болдбаатар багш модон бөмбөгийн спортын түүхэнд эрэгтэй, эмэгтэй тамирчид бэлтгэн, шигшээ баг бүрдүүлж олон улс болон тивийн тэмцээнд анх оролцуулсан гавьяатан.
2026-04-06

М.Оюун-Эрдэнэ: Хэт холын марафоноор 15 жил тууштай хичээллэж, дэлхийн аварга боллоо

Хөнгөн атлетик нь алхалт, гүйлт, харайлт, шидэлтийн төрлийг агуулсан “Спортын хатан хаан” хэмээгддэгээрээ бүх спортын суурь болдог. Эл спортын тэмцээнд оролцож буй тамирчид өндөр амжилт гаргаж байж, дэлхийн, эсвэл улсынхаа дээд амжилтыг эвддэг. Ингэхийн тулд олон жил тууштай хөдөлмөрлөж, зорилгодоо хүрдэг билээ.
2026-04-02

Л.АНУ-ҮЖИН: Усны гачигдалтай хот хэрнээ Туул гол дээгүүр зам тавина гэдэг анхнаасаа буруу

Туулын хурдны зам барих ажлыг энэ сарын 15нд эхлүүлсэн хэмээн албаныхан мэдээлсэн бол өдгөө голын орчимд машин техникийн дуу хадаж, бургас хядаж буй гэнэ. Тус замыг Хонконгийн “Хао Юань групп” ХХК нийт 2.3 их наяд төгрөгөөр барихаар болсон. Тэгвэл энэхүү хурдны замыг барихыг эсэргүүцсэн иргэд нэгдэн, “Хатан Туул” хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Тэд ес дэх өдрөө жагсаж байгаа бөгөөд “Туулын хурдны зам” төслийг зогсоохыг шаардаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Мөн УИХ-ын зарим гишүүн эл төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэж буй хотын засаглалын мэргэжилтэн, замын инженер Л.Ану-Үжинтэй Туул голын хурдны зам болон хот төлөвлөлтийн асуудлаар ярилцлаа.
2026-03-30

Д.ЦЭВЭЭНДОРЖ: Их зохиолчийн хилийн чанадад байхдаа туурвисан өвийгнарийвчлан судлах шаардлагатай 

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр “Хуучин хүү” зохиолдоо дүрсэлсэн “хөмөрсөн тогоо” мэт ХХ зууны эхэн үеийн харанхуй, буурай Монголд мэндэлж, ердөө 31 насалсан ч монгол хүний оюун сэтгэлгээ, эх хэлний дархлааг утга зохиолын суут бүтээлүүдээрээ дархлан үлдээсэн соён гэгээрүүлэгч билээ. Их зохиолчийн ойг хэрхэн тэмдэглэх, Нацагдорж судлалын өнөөгийн нөхцөл байдал болон түүний орчуулгын өвийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндоржтой ярилцлаа. 
2026-03-27

И.НОРОВЖАВ: Татвар, ам.долларын өсөлтөөс шалтгаалж иргэдийн амьжиргаа доройтож байна

Гавьяат холбоочин, зөвлөх инженер, эдийн засагч, сайд асан И.Норовжавтай ярилцлаа. Тэрбээр бага залуу наснаасаа төрийн албанд зүтгэн, тухайн үеийнхээр БНМАУ-ын Тээвэр, холбооны яаманд эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар яамныхаа орлогч болон сайдын албыг 1976- 1989 онд нийт 13 жил хашжээ.
2026-03-26

Б.ЭНХМЭНД: Эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамжийн зэрэг тусгай сангийн үйл ажиллагааг маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байгаа эрхэлсэн комиссар Б.Энхмэндтэй ярилцлаа. 
2026-03-24

ХРИС ШУЛЕНБУРГ: Аливаа шийдвэрт иргэдийн саналыг сонсож, тусгаснаар оролцоо нь нэмэгддэг

Муж улсын болон хот, дүүргийн иргэдийн төлөөллийн байгууллага төсөв боловсруулах, батлахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэний мэдэх эрхийг яаж хэрэгжүүлдэг талаар Германы Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүн Хрис Шуленбургтэй ярилцлаа.
2026-03-23