Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын ҮБХ-ны хуралдаанаас хөөгджээ

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын ҮБХ-ны хуралдаанаас хөөгджээ
2025-04-07

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибал сонгогджээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг албан ёсоор томиллоо
2025-04-07

Монгол Улсын Засгийн газар дотоодын зах зээл дээр ҮНЭТ ЦААС гаргахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газар найман жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар боллоо. Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо.
2025-04-07

Гомдогсдыг тэжээх албан тушаал

Хамтарч Засгийн газар байгуулсны нэг гол зорилго нь албан тушаал, эрх мэдэл байсныг одоо намууд нуухаа ч больжээ. Найман жил “гудамжинд байсан” АН-ынхан эрх мэдлээр үнэхээр цангасан юм байна. ХҮН намынхан ч яагаад дандаа МАН-ынхан “идэх” ёстой юм гэсэн байдлаар хандаж, албан тушаалын “бялуу”-наас дуртайяа хүртэж явна. Сайдаас эхлээд гадаад оронд суух Элчин сайд, консул, зөвлөх гээд бэлэн байсан албан тушаалуудыг хуваарилаад дуусаж буй. Ийм байдлаар хамтрагчдынхаа амыг үдэх, дуугүй байлгах нь МАН-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ашигтай учраас албан тушаал нь хүрэлцэхээ больмогц шинийг бий болгож тараасаар байгаа юм.
2025-04-07

Ёс зүйг дэнслэгч Б.Баярбаатар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно
2025-04-07

П.Мөнхтулга: Даатгалаас нөхөн олбор авах нөхцөлийг чирэгдэлгүй хялбар болгоно

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Жолоочийн албан журмын даатгалын тухай" асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Жолооны үнэмлэхтэй болон жолоодох эрхтэй бол албан журмын даатгал гэж төлдөг. Уг даатгалыг төлснөөр осол, гэмтэл гарвал даатгалаасаа нөхөн төлбөр авах журамтай. Хэрэв осол, гэмтэл гарсан тохиолдолд заавал цагдаа уг хэргийг гэрчлэж байж даатгалаас нөхөн олбор авдаг. Уг хэргийг шийдүүлэхийн тулд цагдааг хүлээх хэрэг гардаг. Энэ хооронд зам түгжирч, эмнэлэг, галын машин гээд 200-300 орчим машинтай зорчигч нар хүлээж зогсдог. Цагдаа нар үүнд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хоёр машин мөргөлдсөн тохиолдолд түгжрэл бий болж хаана хаанаа бухимдал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхээр Жолоочийн албан  журмыг даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Тодорхой хэлбэл, Жолоочийн албан журмын даатгалын тухай хуулийн 16.6 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад гар утас, хар хайрцгаар гэрчлэх боломжтой. Заавал цагдаагаар гэрчилж, цагдаагийн газар очиж, зам түгжрүүлдгийг болимоор байна.
2025-04-03

Б.Жавхлан: Банкны салбарынхантай уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана

Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна. Энэ сарын 01-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээллээ.
2025-04-02

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
2025-04-02

Н.Учрал: Х.Баттулга танд "Төгрөг нуурын орд"-ыг зарсан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгье

39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тодорхойлж, 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Би хариуцлагатайгаар хэлэхэд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье.  Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллаоор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. Мөн  "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. Тиймээс би Баялагийн сангийн ахлагчийн хувиар хэлэхэд, та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтай өөрөө учраа олж, уг асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна
2025-04-02

ЗАСГИЙН ГАЗАР: Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар, Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар, “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. 
2025-04-02

"Эрхээрээ хатсан” Засгийн газрыг орон нутагт тансаглуулах төсөв хаана байна вэ

Эрхээрээ хатсан” Засгийн газрыг орон нутагт тансаглуулах төсөв хаана байна вэ
2025-04-01

“Попынхаан” Б.Бат-Эрдэнэ

 Пиардаж, “попорч” ажлаа хийдэг, сошиалд хамгийн идэвхтэй улс төрчдийн нэг бол Б.Бат-Эрдэнэ. Тэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (одоогийн Монополын эсрэг газар)-ын дарга байхаасаа л иргэдийн санал, шүүмжийг сонсох, ил тод, нээлттэй байх нэрээр сошиал орчинд өөрийгөө дөвийлгөн сурталчилж, олонход таалагдах дүр бүтээх гэж оролдож эхэлсэн. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсон ч энэ зангаа тавилгүй аахар шаахар асуудлаар “попрох”, тодрох оролдлого тасралтгүй хийж байв. Харин одоо тэр хууль тогтоогчийн хувиар гавьтай хийсэн, санаачилсан зүйлгүй ч “126 парламент” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, танхимынхаа бусад гишүүнийг байцаадаг ажилтай болов. Мөн олны анхаарал татсан аливаа нэг асуудлаар үе үе лайв хийдэг “чухал” ажилтай. Иймд олон нийт түүнд лайвчин, сэтгүүлч-гишүүн гэдэг шинэ нэр өгөөд байна.
2025-03-31

УИХ дахь “хурцын тасгийнхан”

Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хуулийн шаардлага гэдэг нь шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон өр, зээлгүй, гэмт хэрэг үйлдээгүй байхыг хэлж буй юм. Ингээд л болно. Аливаа гэмт хэрэг, хууль бус үйлдэлд нэр холбогдон шалгуулж байсан ч шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй олон хүн парламентын гишүүн болж, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн цаана нуугддаг жишиг тогтсон. Энэ мэдээж анхаарах ёстой сэдэв. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд эдгээрээс гадна нэг чухал шалгуур нэмж, үүний дагуу нэр дэвшигчдийг тодруулах зайлшгүй шаардлагатай болсныг олон жишээ нотолж байна. Ялангуяа УИХ-д өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын дараа ёс зүйн шалгуур ямар чухлыг хүмүүс ойлгож эхлэв.
2025-03-31

Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.
2025-03-28

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний ту­­хай хуулийн шинэчилсэн най­руул­гын төсөл, тэр дундаа үзэл бодлоо илэр­хийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заал­туудыг олон улсын стандартад ний­цүү­лэн боловсруулахад дэмжлэг хүсэж, Зас­гийн газраас ЮНЕСКО-д хандсан билээ. ЮНЕСКО-гоос тус хуулийн хэд хэдэн заал­­­тад өөрчлөлт оруулж сайжруулах шаард­­­лага­тай гэж үзэж тодорхой саналууд дэв­­шүүлсэн юм.
2025-03-28

Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулахыг 37 мянган иргэн дэмжжээ 

Хувь хүний орлогын албан татвар буюу цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг нэг хувь бол­гож бууруулах нийтийн өргө­дөлд долоо хоногийн ху­­­­­­­га­­­цаанд 37 мянга га­руй иргэн гарын үсэг зураад байна.
2025-03-28

УИХ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан хэлэлцээрийг баталлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Монгол Улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа.
2025-03-27

Зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдэгдлийг “И-Монголиа”-гаар хүргэнэ 

Зөвшөөрөл олгох, сунгах, түд­гэл­зүүлэх, сэргээх, хүчингүй болгох асууд­лыг Зөвшөөрлийн тухай хуульд заа­сан хугацаанд шийдвэрлэх, үүнтэй хол­боотой шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт баталж, үйл ажиллагаандаа мөр­дөж ажиллахыг эрх бүхий төрийн бай­гууллагад Засгийн газрын өчигдрийн хурал­даанаас үүрэг болголоо.
2025-03-27