Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

ЗАСГИЙН ГАЗАР: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны долоодугаар сарын 23-ны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгоход холбогдох судалгаа хийхийг үүрэг болгосон.
2025-09-10

 Долоон нам, эвсэлд 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрийн санхүүжилт хүртэх болзол хангасан намуудад ирэх онд олгох мөнгөний дээд хэмжээг тогтоосон байна.
2025-09-10

Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.
2025-09-08

ИТХ-ын төлөөлөгчөөс дэд сайд хүртэл дэвшсэн М.Ганхүлэг

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2025-09-08

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
2025-09-05

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
2025-09-04

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2025-09-03

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа. 
2025-09-03

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.
2025-09-02

Хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
2025-09-02

Хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал болж байна

Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал төдийгүй харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.
2025-09-02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
2025-09-01

Эрх ашгийн өмнө эгнэгт “бөхийгч” Л.Гантөмөр

Таван намын төлөөлөл бүхий анхны олон гишүүнтэй парламентад өмнө нь УИХ-д гурваас олон удаа сонгогдсон идэр насны цөөн улс төрч багтсаны нэг нь Л.Гантөмөр юм. Тэдэн дундаасаа улс төрчийн замналын хувьд харьцангуй тод мөртэй ч төлөөллийн засаглалыг хэрэгжүүлэгч, хууль тогтоогчийнхоо хувиар бүдэг гавьяатай нь мөн л тэр.
2025-09-01

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
2025-08-29

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.
2025-08-27

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байгаа ба дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 
2025-08-27

АН-ын даргад горилогчдын жагсаалт Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалангаар үргэлжилнэ

АН-ын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-нд хуралдаж, үндсэн дүрэм, хөтөлбөр болон намын даргын асуудлаа хэлэлцэх гэж буй. Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргасны дараа Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдэж, улмаар дараагийн даргад горилогчдын марафон өрнөж байгаа юм.
2025-08-25

Нэр нь тодроогүй Д.Ганмаа

УИХ-ын гишүүн Д.Ганмааг олон нийт тэр бүр таньдаггүй. Харин эрүүл мэндийн салбарынхан анддаггүй юм билээ. Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмгэг судлалын их эмчээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр Япон Улсын Яманаши анагаах ухааны их сургууль болон АНУ, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуульд судлаач, Харвардын Анагаах ухааны их сургуульд багш, Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулалцсан гэх мэтээр баялаг намтартай аж. Улмаар Харвардын Анагаах ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн дэд профессор, хоол, шим тэжээл ба эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Олон улсын клиникийн судлаачдын сургалтын хөтөлбөрийн багш, хичээлийн эрхлэгч зэргээр намтар, танилцуулга нь хөвөрнө.
2025-08-25