“Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй”
Ерөнхий сайд асан С.Баяр “Миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй, зарим үед идэвхтэй оролцогч, улс төрийн тайзнаа гардаг гол тоглогчдын нэг байсан. Манай улс 1950-иад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээж байлаа. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ бүхэн нь монголчууд ардчиллыг эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү чухал.
2023-08-28
Нам доторх 40 хувийн квот
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл намын дүрэмд хүйсийн харьцааг удирдах байгууллагын шатанд 50:50 хувиар хангахаар заасан нь манай намуудын түүхэнд анхных нь болж байна.
2023-08-28
Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй
Тус намын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Дүрмийн дагуу нөхөн сонгууль хийнэ. ҮБХ 504 гишүүнтэй байх дээд хязгаартай” хэмээн ярьсан. Тэгэхээр энэ тоонд хүргэж, квотоо нэмэх замаар фракцууддаа “бялуу” хувааж мэдэх нь. Энэхүү хурлаар үүнээс гадна генсек болон дэд даргаа томилж, ирэх сонгуулиар хэрхэн ажиллах дүр зургаа гаргана. Хоёр удаагийн шат шатны сонгуулийн бүтэлгүйтэл, хэдэн тийш харан талцсаны эцэст арай гэж нэгдээд хийж буй ҮБХ-ны ээлжит бус хурал учир нэлээд “халуухан” болох нь тодорхой. Үүнтэй зэрэгцээд АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Х.Баттулга орон нутагт “үзэгдсэн” нь нийгмийн сүлжээнд талцал, хардлага үүсгэв. Л.Гантөмөр ах нараасаа хараат бусаар ажиллаж чадах уу, бүх фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй зангидаж амжих уу гэсэн асуулт байгаа юм.
2023-08-25
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган өндөрлөлөө
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурван өдөр үргэлжлээд, өчигдөр өндөрлөлөө. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж, үйлчилгээг бүтээе” сэдвийн хүрээнд болсон уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон юм.
2023-08-24
Олон улсын парламентчид Төв аймагт ажиллалаа
Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлаас болж урьдчилан сэргийлэх бус, эмчлэх үйлчилгээнд илүү төвлөрч байгаа аж. Мөн хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилт бий болгож байгааг оролцогчид ярилцаж, гарц шийдлийн талаар санал солилцжээ. “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ: Бид хаана байна вэ.
2023-08-23
Коксжсон нүүрс авах мөнгийг агаарын бохирдлыг бууруулах төсөлд зарцуулъя гэв
Энэ талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан зарлаж байгаа. Хятадаас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс худалдаж авахын оронд өөр юу хийж болох талаар саналаа ирүүлэх уралдаан юм. Хөндлөнгийн хараат бус мэргэжилтнүүд төслийг шалгаруулна.
2023-08-23
Суудалд хүрэх зам ба сул гишүүдийн тоо
МАН 288 мянган гишүүнтэй гэсэн тоо байна. Харин хүнээр бол идэр насандаа яваа АН 150 мянга орчим гишүүнтэй. “Ганц хүний” гэх тодотголтой БНН-д гэхэд “үл үзэгдэх” 30 мянган гишүүн байдаг аж. Үнэн тоог нь хэн ч мэдэхгүй. Бараг “байгууллагын нууц” бололтой юм.
2023-08-23
Малчдын нийгмийн даатгалыг төрөөс төлөх заалтад Ерөнхийлөгч хориг тавьсангүй
УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталж, үүгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Хуулийн уг заалтад Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Тэгвэл уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ бол хуулийн эцсийн найруулгыг хийн ёсчилсон, Төрийн тэргүүн ямар нэг байдлаар хориг тавиагүй гэсэн үг юм.
2023-08-22