Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

“Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой” 

Мөн анх удаа төсвийн орлого давж биелсэн шалтгаанаар тодотгол хийж буй билээ. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, төрийн өмчит компаниудад хийж буй шинэчлэлийн талаар танилцуулав. 
2023-06-12

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэлээ

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа Ховд аймгийн Булган сумд өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах нь ойн баярын зорилго байв.
2023-06-12

Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш,  доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж",  Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ. 
2023-06-09

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-06-09

Жагсаалтын төлөөх марафон 

...МАН, АН-ын жагсаалтын эхний 10-т багтахгүй нь тодорхой зарим улстөрч 3-5 хувийн босго давах магадлалтай гэж тооцсон намууд руу “урваж” эхэлжээ. МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон үүрээ орхиж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дэд дарга болсон нь үүний нэг жишээ...
2023-06-09

АН-ын дарга асан С.Эрдэнийг хилээр гарахыг хязгаарлажээ

Улмаар АН-ындаргаасанС.Эрдэнэд улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дээрх шүүхэд НПГ-аас гаргасныг өчигдөр хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг шүүх хүлээн авсан аж. 
2023-06-09

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим ажил зогссон гэв 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлыг технологийн бус барилга, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж. 
2023-06-08

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор
2023-06-07

Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар батламжиллаа

Г.Өнөрбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайдыг өчигдөр түүнийг Завхан аймгийн Засаг даргаар томилж, батламжилсан байна.  
2023-06-07

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой
2023-06-07

"Шувуу” ажиллагааны хүрээнд интерполоор 92 хүнийг эрэн сурвалжилж байна

Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна
2023-06-07

Н.Учрал: Монголын хаана ч интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно

Интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа “Старлинк” компинийг монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаах ярилцсан
2023-06-07

Д.Амарбаясгалан: Иргэн БЗС-аас зээл авахдаа 11 шат дамжлага дамждаг

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас нэг зүйлийг чухалчилж үзлээ. Энэ нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл хүн нэг бүрт хүртээмжтэй байх ёстой гэж үзсэн. Өдгөө иргэн Боловсролын зээлийн сангаас зээл авахдаа 11 шат дамжлагаар ордог. Үүний тав нь БШУЯ-тай холбоотой байна. Үүний цахимжуулна. Хүний оролцоог багасгана" гэв.
2023-06-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ
2023-06-07

30 хувийг хадгалах уу, ухрах уу 

...НҮБ-ын баталсан баримт бичиг түлхээс болж байж, 2011 онд Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгон баталсныг эдүгээ хэрэгжүүлж байна. Гэвч 23 жил өнгөрөөд байхад бүрэн үр дүнд хүрч амжаагүй явна. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй энэ мөчид УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийн хэнд олон улсад хүлээсэн уг амлалтыг ахин нэг сануулъя... 
2023-06-07

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
2023-06-06

Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж байна

“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.
2023-06-05

МАН: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг даруй батлах учиртай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-05