Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авч эхэлжээ

СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны хуваарийн дагуу улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Тиймээс Ардчилсан намаас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж эхэлсэн байна. Эхний ээлжид тэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт “Бүтэн ардчилал” сэдэвт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг явуулжээ. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ийм нэртэй байх аж. Уг хөтөлбөртөө тэд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг хэрхэн сайжруулахтай холбоотой олон зорилго, агуулга багтаасан гэнэ. 
2024-03-05

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.
2024-03-05

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Тухайлбал, Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр заажээ. Мөн Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэх явцдаа нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр тусгаж, хориглох, хязгаарлах зүйлийг тодорхой тусгасан байна. Үүний сацуу Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах гэнэ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох, өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг гишүүнд хуваарилах эрхийг Цэцийн дарга хэрэгжүүлж байгааг болиулах зэрэг олон заалт оруулсан байна.
2024-03-05

БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
2024-03-04

"Нийслэлийн гэр хорооллын хөрс, ус, агаарын бохирдолд Засгийн газар бодлогоор анхаармаар байна"

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодод ажилладаг төрийн албан хаагчидтай хийж байна.
2024-03-04

Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэх хүсэлтээ буцаан авчээ

Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долоодугаар сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүх өнгөрсөн сард нийт шүүгчийн хуралдаанаараа Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг тус хуульд нийцүүлэн өөрчлөөд буй. Уг журмыг Дээд шүүх цахим хуудсандаа бүрэн эхээр нь нийтэлжээ
2024-03-04

Шийтгэлээс бултагч Б.Чойжилсүрэн

Б.Чойжилсүрэн хэмээх баян бизнесмен эр улс төрд “хар мөр” дагуулан орж ирсэн нь 2008 он. Учир нь тэрбээр Увс аймгийн сонгогчдод мөнгө тарааж, санал худалдаж авснаар парламентын босгыг давсан юм. Улмаар энэ нь “уламжлал” болов. Бусад намын өрсөлдөгч нь сонгууль бүрийн дараа түүний талаар шүүхэд гомдол гаргаж, үүний дагуу хуулийн байгууллагаас шалгана, гэвч эхний шатанд овоо бурууг нь дэнслээд явж байснаа л дундаас нь замхарчихдаг гэмтэй. 2008, 2012, 2016 онд ч мөнгө тараасан, Сонгуулийн тухай хууль зөрчин санал худалдаж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж байв.
2024-03-04

"Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган 2024" эхэллээ

"АРДЧИЛЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ХАВРЫН ЧУУЛГАН 2024" ЭХЭЛЛЭЭ
2024-03-02

“Ойн салбарын үндэсний II чуулган” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
2024-03-02

БНЭУ-ын парламент хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав
2024-03-02

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нартай уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2024.03.01) Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нартай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо.
2024-03-01

УИХ-ын дарга Г.Занданшатар Киргизийн Ерөнхийлөгчид бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхжээ. Тэрбээр хоёр орны Төрийн тэргүүний үзэглэсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв
2024-03-01

Сонгуульд шударга өрсөлдөхийг уриалав

Мөн тус намын дэд дарга Ш.Түвдэндорж “Монгол орны ихэнх хэсэгт зуд нүүрлээд байна. Эрх баригчид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэхийн оронд болоод өнгөрсөн хойно нь хандив өгч, малчдын татварыг хөнгөлөх байдлаар аргацааж буй нь буруу. Тэд малчдадаа туслах нэрээр сонгуулийн далд сурталчилгаа хийж байна. Түүнчлэн төрийн сайд хүн үг унагахдаа бодож, хариуцлагатай байх учиртай ч зарим нь сэтгэц нь эрүүл үү гэдэгт эргэлзэхээр зүйл ярих болсон. Энэ бүхэн нь МАН-ын бодлого бүтэлгүй байгааг харуулж буй. Өнгөрсөн найман жилд ардчиллын үнэт зүйлсийг үнэгүйдүүлж, үг хэлэх, хувийн өмчтэй байх зэрэг олон эрх чөлөөг боогдууллаа. Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлж, нэг намын тогтолцоотой болгох нь.
2024-03-01

Монголд хэрэгжүүлж буй ЮНЕСКО-ийн төслийн талаар хэлэлцлээ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал хоёрдугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2023 онд хийсэн томоохон ажлуудыг онцлон тэмдэглэж, цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд салбарын яам, түнш байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэв.
2024-03-01

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзав

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
2024-02-29

Улаанбуудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой гаргасан багц шийдвэрээс танилцуулж байна. 
2024-02-29

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ "Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.  
2024-02-29

 Тэд ирэх сонгуулийг сайн дураар өнжих үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Төрийн ордонд гэнэт үзэгдэж, Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ тэрбээр хэвлэлийнхний асуултад хариулж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх” хэмээн мэдэгдэв. Түүнийг улс төрөөс зайлуулах сонирхол цөөнгүй хүнд бий. 
2024-02-29