Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлж, УИХ-ын сонсгол зохион байгуулсан. Түүнийг энэ салбартай ойр ажилласан хүн хэмээн олонх гишүүн үзэж байв. Тэрбээр Монголбанкийг Засгийн газрын даалгавраар биш, бие даасан, ил тод зарчмаар ажиллуулна гэдгээ хэлж буй юм. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл арай өөр байр суурьтай байлаа.
2025-12-19

Оны онцлох 72 хүүхдэд шагнал гардууллаа 

“Оны онцлох хүүхэд-2025” шагнал гардуулах ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо. Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хө­дөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэж, тэдний ололт, амжилтыг алдаршуулах, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилгоор жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн шагнал гардуулдаг уламжлалтай. 
2025-12-19

ХXI зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь устах магадлалтай гэв

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас XXI зуу­ны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь устаж үгүй болох магадлалтайг “Nature climate change” сэтгүүлд Швейцарын судлаач­ дын даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаанд он­­­­цолжээ. 
2025-12-19

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хэргийг ирэх сарын 14-нд дэнсэлнэ

ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх за­хирал Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэн­­­пунцагийн хөвгүүн Санжаачойпэл, хууль тог­тоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.АлтанОчир нарт холбогдох хэргийн шүүхийн урьд­­­чилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ удирдан өчигдөр хийлээ.
2025-12-19

Ундны усны нөөц бүхий газарт театр барихыг эсэргүүцэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ оны аравдугаар сарын 16-нд гаргасан билээ. Театр барих газар нь ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байна хэмээн иргэд ихэд эсэргүүцсэн. Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “БНХАУ-ын буцалтгүй туслам­жаар барих томоохон төсөл, ундын усны эх үүсвэр бүхий газарт” хамаарахгүй хэмээн мэдэг­дэж байв. Тэгвэл хуульч, өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар нийслэлийн ИТХ-аас гаргасан дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2025-12-19

С.Ямааранз ахлагчтай “Алдар”-ын харваачид шилжин явах цом гарджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом-2025” үндэсний шагайн харвааны тэмцээн хоёр өдөр болж өндөрлөсөн. Эл тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХК, “Алдар” спорт хорооны баг ур чадвараараа бусдыгаа хошуучлан түрүүлж, шилжин явах цом гардав.
2025-12-18

Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэнэ. Нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Мөн цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусаж, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байна. 
2025-12-18

“MongolZ”-ынхон дэлхийн чансаанд VII байрт жагсав

Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг “Valve”, “HLTV” платформ тогтоодог. HLTV-ээс “StarLadder Budapest Major-2025” тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргасан. Мажорт түрүүлсэн “Vitality” энэ удаа дэлхийн чансааг тэргүүлж, “FURIA” удаалж, нэг байраар ухарчээ. Финалд шалгарсан “FaZe Clan” баг урагшилж, эхний 10-аас зургаад би­ чигдсэн бол “MongolZ”-ынхон өмнөх чансаанаас хойшилж, VII байрт эрэмбэлэгдэв. Тэд өнгөрсөн есдүгээр сард дээрх хоёр платформын чансааг тэргүүлсэн билээ.
2025-12-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд зөвлөлийн уулзалт болов

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд зөвлөлийн уулзалт болов
2025-12-18

Эрчим хүчний шилжилтийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт татна

Нээлттэй нийгэм форум, Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас (ОҮИТБС) Эрчим хүч­ ний болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, уул уурхайн компани, зарим төрийн бус байгууллагыг оролцуулан “ОҮИТБС-ын хэрэгжилт: Эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр ОҮИТБСын стандартын эрчим хүчний шилжилттэй холбоотой шаардлагууд, тэдгээрийг хэрэгжүү­ лэх, анхаарах асуудал болон шаардлагыг хэрэгжүүлэх алхам дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2025-12-18

Г.Дамдинням: Улсын хэмжээнд шатахууны нөөцөө хянах цахим систем байхгүй байна

Улсын хэмжээнд шатахууны нөөцөө хянах цахим систем байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Аль аймаг сум, дүүрэгт шатахууны хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Хаана борлуулалт бага байна гэх мэтчилэн хяналтын систем алга. Улсын хэмжээнд 1800 гаруй шатахуун түгээх газар бий. Гэтэл эдгээрийг хянахын тулд заавал хүн явуулж шалгуулах болж байгаа юм
2025-12-18

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарыг дахин шалгуулна

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлэг боллоо. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэдэг. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан.
2025-12-18

Дроныг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судлахаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэвээр ахлуулсан Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, 119 дүгээр ангийн холбогдох алба хаагчид БНХАУ-ыг зорьжээ. Тус улсын Онцгой байдлын удирдлагын яам, манай ОБЕГ хамтран нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Хятадад ой, хээрийн түймрийн үед дронуудыг дөрвөн улиралд ашигладаг юм байна.
2025-12-18

Төсвийн орлого 472 тэрбум төгрөгөөр буурчээ

Манай улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 11 сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 171.5 тэрбумаар буурчээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөгт хүрч, 472 орчим тэрбум төгрөгөөр мөн багассан байна.
2025-12-18

Өсвөрийн үндэсний сургагч хүүхдүүд үе тэнгийнхэндээ үлгэрлэнэ

Өсвөр үеийн үндэсний сургагч бэлдэх хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сур­гуулийн 10-11 дүгээр ангийн 30 хүүхдийг хамруул­жээ. Эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх, үе тэнгийн сургагч бэлдэх зорилгоор “Эрүүл амьдрал, эерэг харилцаа” хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан байна.
2025-12-18

БНСУ-аас сургалтын цахим тоног төхөөрөмжүүд хандивлав

Боловсролын ерөнхий газрынхан БНСУ-ын өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний хүрээнд тус мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кён Ху, менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сон Гён нар Монголд өчигдөр ирэв. Тэд санамж бичигт тусгасны дагуу боловсролын байгууллагуудад цахим тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлэв. Цаашид google хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг судалж, дараагийн шатны тоног төхөөрөмжүүдээ хаана, хэчнээнийг нийлүүлэхээ шийднэ гэдгээ энэ үеэр хэллээ.
2025-12-18

Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулжээ.
2025-12-18

2035 онд дэлхийд асрахуйн салбарт 300 сая ажлын байр нэмэгдэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимтэй хамтран “Асрахуйн эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд (хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс) болон хөдөлмөрийн насны иргэдийн бие махбод, нийгэм, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт болохыг хэлэлцүүлгийн эхэнд дурдсан юм.
2025-12-18