Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Зургаадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглоно

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.
2026-04-01

Э.ПҮРЭВСҮРЭН: Жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалтай бол урагт сөргөөр нөлөөлдөг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй­ чүүдийн дунд шим тэжээлийн дутаг­дал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
2026-03-31

Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ

“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31

Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хангалтгүй” үнэлгээ авчээ

Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас уг тайланг хянаад долоон зөвлөмж өгчээ. Мөн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн юм байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ талаар “Зураг төсөв дутуу, ТЭЗҮ байхгүй ажлуудыг төлөвлөгөөндөө тусгадаг.
2026-03-31

Агро ойжуулалтын үр дүнд буудайн ургац 26-32 хувиар өссөн гэв

Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төслийн хүрээнд ХХААХҮЯ болон ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тодруулбал, дээрх төслийг хэрэгжүүлж, агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд улаан буудайн ургац 26-32, хунчирынх 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн аж.
2026-03-31

Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулна

Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэр, боломжит шийдлийг тодорхойлох зорилгоор “Биологийн олон янз байдлын санхүүжилт: Төлөвлөгөө ба шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2026-03-31

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг  энэ сарын 09-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
2026-03-31

Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрөвдүгээр сарын 10- ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.
2026-03-31

Шинэ хиймэл дагуулаас авсан дэлхийн анхны зургийг нийтэллээ

ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд “Протон-М” пуужингаар дэлхийн тойрог зам руу шинэ хиймэл  дагуул илгээсэн. “Elektro-L ¹5” нэртэй уг хиймэл дагуул тойрог замд орсноосоо хойш авсан дэлхийн анхны зургуудаа төв рүүгээ дамжуулж эхэлэв. Экваторын бүсийн дээр ойролцоогоор 36 000 километрийн өндөрт байрлаж, ажиглалт, тандалт хийж эхэлсэн шинэ “цэргийн” дуранд буусан зургуудад гаргийн нэлээд хэсэг хамрагдсаныг мэргэжилтнүүд онцолжээ.
2026-03-30

Монголчуудын аялдаг далайн эргийн орнуудад гар, хөл, амны өвчин дэгдээд байна

Монголчуудын хамгийн их аялдаг Вьетнам, Тайланд зэрэг далайн эргийн оронд гар, хөл, амны өвчин дэгдээд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас сэрэмжлүүллээ. Сурагчдын “Бие даалтын долоон хоног” өнөөдрөөс, үргэлжлүүлээд амралт залгаж, үндсэндээ 14 хоног хичээл орохгүй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг өвчний тархалт өндөртэй улс орнууд руу хүүхдээ аль болох дагуулж явахгүй байхыг анхааруулав
2026-03-30

Хиймэл оюунд суурилсан “Мазаалай” туслах нэвтрүүллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор хиймэл оюунд суурилсан “Мазаалай” цахим туслах нэвтрүүлснээ мэдээллээ. Энэхүү AI туслах нь байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлж, дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой гэв. Үүнд байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэлт гаргах дараалал, заавар, холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж багтжээ.
2026-03-30

Сураггүй болсон хилчнийг эсэн мэнд оллоо

Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, алба хааж байсан хил­чин энэ сарын 25-нд сураггүй болжээ. Тус ангийн малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай С гэх байлдагч 6-8 км зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад алга болж, эрлийн ажиллагаа зохион байгуулж буй талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Пүрэвсүрэн “Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан, нэг сарын дараа халагдана.
2026-03-30

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
2026-03-30

“Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” чуулганаар тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” уриан дор чуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулсан байна. Үндсэн хуульд заасан иргэний 59, эдийн засгийн 24, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачилгын гол үзэл санаа аж.
2026-03-30

Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.23-2026.03.29/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-03-30

Улаанбаатарт барьж буй 616 барилгад шалгалт хийж эхэлжээ

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн төслийн байршилд ажиллажээ.
2026-03-30

Эрчим хүчний салбарын 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж байна

Эрчим хүчний салбарт 2026-2028 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд тарифын огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. Үүнээс 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 тэрбумыг ирэх жил, үлдсэнийг нь 2028 онд олгохоор болсныг Сангийн сайд мэдэгдэв. Мөн тус салбарын 27 үйлдвэр, компанийн давхардсан чиг үүргийн орон тооны цалингийн зардлаас 24 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан аж.
2026-03-30