ГИХГ-ынханд нөлөөлөхийг оролдсон хятад эрийг албадан гаргалаа
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өчигдөр Замын-Үүд боомтоор албадан гаргалаа. УИХ-аас 2010 оны долоодугаар сард баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 болон37.1.7-д заасанчланирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол албадан гаргана хэмээсэн байдаг.
2026-05-13
ИЗНН-ынхны маргааныг нэгтгэн хэлэлцэнэ
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан уржигдар болж, ИЗНН-аас ирүүлсэн хоёр өргөдлийг нэгтгэн хэлэлцэх нь зөв гэж үзжээ.
2026-05-13
Гянтболдын экспортын биет хэмжээ өнгөрсөн оныхоос 30 дахин нэмэгдэв
Манай улс 2026 он гарснаас хойш 760.5 тонн гянтболдын хүдэр, баяжмалыг 4.9 сая ам.доллароор экспортолсон ньөнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 30, үнийн дүн 14 дахин өссөн үзүүлэлт болов. Нэг тонн гянтболдын экспортын дундаж үнэ 6505 ам.долларт хүрээд буй ньдэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн эрсдэлт нөхцөлтэй холбоотойгоор хатуу металлын ханшийг хөөрөгдөж буйг шинжээчид онцолж байна.
2026-05-13
“Эрдэнэс Оюутолгой”-н захирал Э.Ганхүүг АТГ-ынхан шалгаж дуусжээ
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр гэм буруутай, эсэхийг ньшийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн прокурорын газарт хэргийг ньхүргүүлжээ.
2026-05-13
“Дүдү машин”-ы улсын аваргууд тодров
Хүүхдийн инженер, техникийн суурь боловсролыг дэмжих, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Дүдү машин” улсын уралдааныг энэ сарын 8-10-нд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн тэмцээн 14 жилийн дараа болсноороо онцлогтой.
2026-05-12
Монголчууд марафонд амжилт гаргахгүй гэх таамаглалыг эвдсэн дасгалжуулагч
Монголын тамирчид спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикт цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээнд болон олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Олимп, ДАШТ-ий эрх өвөртөлсөн марафончид хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Mongolian elite runners сlub”-ийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаадаг.
2026-05-12
Хантавирусээр гурван хүн нас барж, найман иргэн халдвар авчээ
Атлантын далайд аялж явсан “MV Hondius” хөлөг онгоц дээр энэ сарын эхээр хантавирусний халдвар дэгдсэн юм. Аргентинаас Кабо-Верде рүү аялсан тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор 210 хүн зорчиж явснаас уг халдварын улмаас гурван иргэн нас барж, найман зорчигч халдвар авчээ.
2026-05-12
Т.Пүрэвжаргал “Мөнгөн хазаарын чимээ”-д тэргүүлэв
Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам уржигдар болж, шилдгүүдээ тодруулав. Наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал шалгарсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва удааллаа.
2026-05-12
Охид олз олох “хэрэгсэл” биш
Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
2026-05-12
Тивийн шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөх нь
Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог.
2026-05-12