Д.БАЯРБААТАР: Хүндэтгэлийн концерт “Алтан соёмбот Монгол” нэртэй
Бүжиг дэглээч, найруулагч, СУИСийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал , Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай Дуурийн театрын үүдэнд таарав. Баяр наадам дөхөж буйг хэлэх үү, Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар томилогдсоныг нь мэдэж байсан тул энэ жилийн тоглолт ямархуу өнгө аястай болох талаар асууж амжив. Төрийн хүндэтгэлийн концерт уламжлал ёсоор долоодугаар сарын 10-нд болох бөгөөд орон даяар шууд нэвтрүүлнэ.
2025-06-30
Хэн нь ялав
Иран, Израилын 40 гаруй жилийн түүхтэй зөрчил сөргөлдөөн нэг сүрхий оволзож ирээд намжих аястай болж байх шиг. Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг чармайж байгаа нь үнэн. Хэд хэдэн газар цөмийн зэвсэг хийх нөөц бүрдүүлсэн гэдэг. Тухайлбал, Исфахан хотод байгаа цөмийн объект нь газрын гүнд байдгаас түүнийг бөмбөгдөж устгахад төвөгтэй гэж Америкийн Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Дэн Кейн Сенатын гишүүдэд мэдээлсэн байдаг. Ираны баяжуулсан ураны 60 хүртэлх хувь нь энд байдаг сураг бий.
2025-06-30
Нийслэлчүүдээр дамшигласан даншиг
Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Утаа угаар, халтиргаа гулгаа, тоос шороог давсан монголчууд дэлгэр цагт налайж, баярлах эрхтэй. Гэсэн ч хүлцэх хэмжээнээс давсан агаарын бохирдол, цахилгаан, дулаангүй “хөлдөх” эрсдэл, түгжрэл, стресс хаалга тогшиж буй. Энэ мэт жил, саруудад огтхон ч баярлах шалтгаангүй шахам амьдарч байгаа иргэддээ нийслэлийн удирдлагууд баяр “санаачилжээ”.
2025-06-30
Жефф Безос, Лорен Санчес нар хуримдаа 56 сая ам.доллар зарцуулжээ
Амазон” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос, түүний сүйт бүсгүй Лорен Санчес нар Италийн Венец хотод энэ сарын 27-нд тансаг хурим хийлээ. Энэхүү хурим нь ердийн нэг ёслол бус, тухайн хотын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн онцгой үйл явдал хэмээн хэвлэлүүд онцолж байна. Венец хотын Венето бүсийн захирагчийн мэдээлснээр Безосын хуримд 200-250 зочин оролцсон ба нийт зардал нь ойролцоогоор 47-56 сая ам.долларт хүрсэн байна.
2025-06-30
“ДЦС-4”-ийн зүүн урд уулзвараас шинэ гүүр хүртэлх авто замыг хаах нь
“ДЦС-4”-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж, өргөтгөж шинэчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд “ДЦС-4”-ийн зүүн урд уулзвараас шинэ гүүр хүртэлх авто замыг ирэх сарын 1-ний 23.00 цагаас наймдугаар сарын 1-ний 06.00 цагийн хооронд хаах гэнэ.
2025-06-30
Т.Баярхүү: 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 18 түймрийн наймыг нь бүрэн унтраалаа
Нийт нутаг, тэр дундаа ойн бүсүүдэд хуурайшилтын зэрэг аюултай түвшинд буй бөгөөд түймэр шил шилээ даран дэгдэж байна. Тухайлбал, 24 цагийн хугацаанд 18 түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс болон ОБЕГаас өчигдөр мэдээлэл өгөв. УОК-ын дарга, хурандаа Т.Баярхүү “Өчигдөр (өнөөдөр) 11.00 цагийн байдлаар 10 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
2025-06-30
Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад эхэллээ
Манай улсад долоо хоног үргэлжлэх Монгол, Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад мастер сургалтаар өчигдөр эхэлжээ. Геологийн салбарыг сурталчлан таниулах, үнэлэмж, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх зорилготой уг олимпиадыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Роснедр холбооны агентлаг хамтран зохион байгуулж буй бол уралдааны үйл явц, шалгаруулалт зэрэгт нь МУИС, ШУТИС-ийн мэргэжлийн багш, судлаачид оролцож байгаа аж.
2025-06-30
“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг тэгш, хүртээмжтэй олгоход хүндрэл учирсан”
Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн онд дотоодод суралцах 929 оюутанд хоёр тэрбум, гадаадад суралцах хоёр иргэнд 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв. Тэрбээр хууль, журмын дагуу хүсэлт гаргасан хүмүүст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд асуудал үүсэж буй талаар дурдсан юм.
2025-06-30
Пакистанд үерийн улмаас 32 хүн амиа алджээ
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын хойд нутаг, Хайбер Пахтунхва болон Пенжаб мужид энэ сарын 26-28-нд хүчтэй аадар бороо орсны улмаас гамшгийн хэмжээний үер болжээ. Олон цаг үргэлжилсэн аадар, түүнээс улбаатай үерийн уршгаар 32 хүн амиа алдсан бөгөөд 16 нь бага насны хүүхэд байжээ. Пенжаб мужид бямба гарагт хамгийн их буюу 102 мм хур тунадас орсон бол Лахорт 62, Чаквалд 32, Бахавалпурт гурав, Наровал болон Норпур Талд тус бүр хоёр, Касурт нэг мм бороо орсныг тогтоосон байна. Эдгээр бүс нутаг нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг бөгөөд нутгийн иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулдаг үндсэн эх үүсвэр нь ажээ.
2025-06-30
Улаанбурхан өвчнөөр 10721 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648 гэрээр 953, эдгэрсэн 9113, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-06-30
Манай улсын жоншны экспорт дээд хэмжээнд хүрэв
Монгол Улс 2025 он гарснаас хойш эхний таван сард 659.1 мянган тонн жоншны хүдэр, баяжмал экспортолж, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ нь жоншны экспорт өмнөх оны мөн үеэс 196 мянган тонноор өссөн үзүүлэлт бөгөөд 2023 оныхоос хоёр, 2022 оныхоос даруй зургаа дахин нэмэгдсэн таатай мэдээ юм.
2025-06-30
Химийн элементийг цээжээр уншсан 10 настай хүү шинэ амжилт тогтоолоо
Австрали улсын “Covenant college”-ийн тавдугаар ангийн сурагч Исаак Тесдорпф химийн үелэх хүснэгтийг цээжээр уншиж, Геннисийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр химийн 118 элементийн нэрийг атомын дарааллаар нь ердөө 40.37 секундэд нэрлэсэн нь өмнөх 41.92 секундийн рекордыг эвдлээ. Исаак хоёрдугаар ангид байхдаа эмээгээсээ химийн үелэх систем бүхий ном бэлгэнд авснаар шинжлэх ухааны ертөнцөд хөл тавьсан аж.
2025-06-29
“Байгаль хамгаалагчдын 40 хувь нь шаардлагатай багаж хэрэгслээр хангагдаагүй”
Байгаль хамгаалагчдын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага дэлхий дахины тулгамдсан асуудал болж буйг Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо (IRF)-ноос анхаарууллаа. Тус холбооныхон Төв Флоридагийн их сургуулийн судлаачидтай хамтран “Байгаль хамгаалагчдын нөхцөл байдлын дэлхийн анхны тайлан”-г боловсруулаад буй юм.
2025-06-29