Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд дуусдаг, зам шинээр тавихад хүрэлцдэггүй аж. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.
2023-09-08
МҮХАҮТ-ын XXI их хурал есдүгээр сарын 20-нд болно
Хувийн хэвшлийн хамгийн том төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдах тов гарчээ.
2023-09-08
Сурагчдыг 35 минутын унтлагын цагтай болгожээ
Америк, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, сургалтын байгууллагуудад унтлагын цаг хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг цөөнгүй гэнэ. Тус сургууль олон улсад сайн туршлага болж буй эл санаачилгыг өнгөрсөн хавраас туршиж, 15 минут байсан унтлагын цагаа энэ намраас 20 минутаар сунгажээ. “Күнз” сургуулийн удирдлага “Унтаахай” төслийг орон даяар хэрэгжүүлэх нь олон талаар ач холбогдолтойг дурдаад, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
2023-09-08
Монголд өвлийн спортын ордон барина
Монгол Улсын сайд, Олимп биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой яг одоо уулзаж байна.
2023-09-08
Залуу офицеруудын чуулга уулзалт болно
Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулсан онцлогтой.
2023-09-08
5, 6 дугаар ангийнханд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
2023-09-08
Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв
Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.
2023-09-08
Амлалтдаа хүрэхийн тулд талууд үр дүнтэй ажиллах шаардлагатайг онцоллоо
Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг ЭЗХЯ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг чуулганы зорилгыг “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-нд Нью-Йоркт болох НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулахад бэлтгэх” хэмээн тодорхойлжээ. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид тэргүүтэй төр, хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөллийг тус чуулганд оролцуулсан бөгөөд НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах төслийн эргэн тойронд санал солилцсон юм.
2023-09-08