Африкаас илгээсэн хар тамхийг хүлээн авсан хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх цагаатгав
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа холбогдон, ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл, Б.Цэнгүүнбаатар нарын гэм буруутай, эсэхийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.
2023-03-24
99 орны иргэдэд цахим виз олгоно
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Үүнд Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг улс багтаж буй юм. Уг шийдвэртэй холбоотойгоор цахим виз олгох улсын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэдийг хамруулахаар болов.
2023-03-24
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг НЭГ УРСГАЛД оруулна
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
2023-03-24
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна.
2023-03-24
Ерөнхий сайдын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа
2023-03-23
Австри, Германд тогтвортой хөгжлийн боловсролоо хэрхэн дэмждэг талаар танилцуулав
“Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцов.
2023-03-23