Ц.Алтантуяа: Нярай бага жинтэй төрсөн учраас шаардлагатай эмчилгээг хийж байна
“Өргөө” амаржих газрын гадаа машин дотроо нярайлсан ээж, хүүхдийн эрүүл мэнд, биеийн байдлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. ЭМЯ " Энэ бол ташаа мэдээлэл. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна" гэв. Харин Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Эх, хүүхдэд стандарт хяналтуудыг бид хийж байна. Харин нярай бага жинтэй төрсөн учраас шаардлагатай эмчилгээг хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
2023-01-03
Энэ онд “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ. Уг төслийн тусламжтайгаар 16 хүртэл насны хүүхэд, өсвөр насныхныг зүрхний хэрэх өвчин буюу стрептококкийн шалтгаант өвчнүүдийн эрт үеийн илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах юм.
2023-01-03
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж, гээсэн ч цахимаар бүртгүүлж болно
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
2023-01-03
Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. Улаанбаатарт өдөртөө 18, шөнөдөө 31 хэм хүйтэн байна.
2023-01-03
ТЕГ-ын байцаагч асан Э-д авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдлээ
Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө нэр бүхий компанийн захирал Ү-д давуу байдал бий болгож, хуурамч баримт бичгүүдийг үндэслэн 2019, 2020 онуудад нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэнэ.
2023-01-02
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томилжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав.
2023-01-02
Салхин цэцэг өвчний 1535 тохиолдол бүртгэгджээ
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.
2023-01-02