Салсан эхнэрээ дарамталж, амиа хорлоход хүргэжээ
Иргэн Б нь хүүгийн хамт амьдарч байхдаа Амартай танилцан хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн, хамтран амьдрах хугацаанд Амар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи уудаг, дагавар хүүхэдтэйгээ зүй бус харьцан Б болон дагавар хүүхдэдээ гар хүрч, доромжлон харьцдаг, хүүхдүүддээ хайр халамжгүй байдлаас тусдаа амьдрах болсон байна.
2022-09-21
Цэргийн эмч нарын марш тактик эхэллээ
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж буй “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022” буухиа тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд боллоо.
2022-09-21
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Алис Олбрайт-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх төслүүд дээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
2022-09-21
Өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа хураажээ
Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
2022-09-21