“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
2026-05-12
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монголд 26 жилийн дараа зочиллоо
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчиллаа. Түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
2026-05-12
Ховдод зургаа, долоон сартай хоёр хүүхэд улаанбурхнаар энджээ
Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв.
2026-05-12
“Туулын хурдны зам” төслийг нууцаар үргэлжлүүлж байжээ
Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг хууль хяналтын байгууллагынхан шалгалт дуустал зогсоох шийдвэр гаргасан. Гэвч Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажлыг нууцаар үргэлжлүүлж байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс тасралтгүй ирсээр байжээ.
2026-05-12
Боловсролын салбарт энэ жил нэг их наядын хөрөнгө оруулалт хийнэ
Боловсролын салбарт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448, гадаадын зээл, тусламжийн 593 тэрбум төгрөг буюу нийт нэг их наяд гаруй төгрөг зарцуулах юм. Цаашид гадаадын төсөл, хөтөлбөрийг нэмэх зорилгоор Боловсролын сайд олон улсын доноруудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
2026-05-11
Манай уран бүтээлчид 61 дэх удаагийн Венецийн биеннальд оролцож байна
Дэлхийн дүрслэх урлагийн олимп гэгддэг 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улс “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” хэмээх үзэсгэлэнгээрээ оролцож байна. Тус үзэсгэлэнд уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео арт, баримал, текстиль болон инсталляцын олон төрөл хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн түвшнийг тодорхойлж буй юм.
2026-05-11
Төрийн өмчит компаниудын засаглалыг таван сарын хугацаанд “оношилно
“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” (МЭЗСК) нь “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, худалдан авах ажиллагаа, цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн асуудлаарх мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй, хараат бус байдлаар хүргэн, компаниудын үйл ажиллагаанд сэтгүүлчид төдийгүй иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой.
2026-05-11
ЭХҮТ-ийн захирал асан Д.Бямбасүрэн гэм буруугаа зөвшөөрч, торгох ялаар шийтгүүллээ
“Эрчим хүчний үндэсний төв” (ЭХҮТ) ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн албан тушаалтан Ц.Мөнхбаяр нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-11