Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

130 дугаар сургууль таван зам бүхий усан бассейнтай болов

130 дугаар сургууль таван зам бүхий усан бассейнтай болов
2025-04-02

"Стейниц Монголын шатрын академи”-ийн тамирчид дэлхийн хошой аваргаар тодров

Сербийн Врнячка Баня хотод зохион байгуулсан сурагчдын шатрын ДАШТ-д оюунаа сорьсон Монголын баг хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Охидын 17 хүртэлх насны ангилалд “Стейниц Монголын шатрын академи”-ийн тамир¬ чин, ОУШХ-ны дэд мастер Б.Буянхишиг, 11 насны ангилалд Ч.Нандинжигүүр нар түрүүлж, дэлхийн аваргаар тодорлоо.
2025-04-01

Ш.Гилжес-Александр: Би аваргалахыг хүсэж байна

NBA-ийн хамгийн “хурц” оддын нэг хэмээн хэлэгдэх мөч Шэй Гилжес-Александрт иржээ. Тэрбээр энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэх боломжтой болоод байгаа юм. Түүнтэй “Slam” сэтгүүлийн сурвалжлагч Ф.Каллегийн ярилцсаныг сонирхуулъя. 
2025-03-30

Хөлбөмбөг, хоккейн мэргэн буучдын “тулаан”

NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ах­лагч А.Овечкин сүүлийн өдрүүдэд спорт сонир­хогч­­дын анхаарлын төвд байна. Учир нь тэр­бээр тус лигийн мэргэн бууч, 1480 тоглолтод 888 шайб оруулсан агуу У.Гретцкигийн дээд ам­­жилтыг эвдэхэд ойртож ирээд байгаа юм.
2025-03-29

“Мон-Алтиус” сургуулийн баг дэлхийн оюутны АШТ-д оролцох нь

Монголын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 18 оюутан оролцож, ганцаарчилсан, багийн төрөлд оюунаа сорьсон юм.
2025-03-29

О.Наранзул шилдэг тамирчнаар шалгарлаа

Монголын оюун ухааны академиас хэрэгжүүлдэг ой тогтоолтын хөтөлбөрт хамрагдаж дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргасан чансаа өндөр тамирчин, эл спортоор сонирхон хичээллэгсдийн дунд “Spring cup-2025” нээлттэй тэмцээнийг зохион байгуулж буй.
2025-03-29

“Зуны универсиад-2025” наадмыг ХБНГУ-д зохион байгуулахаар төлөвлөжээ

ХБНГУ-ын Рейн Рур бүс нутагт дэл­хийн оюутны универсиад наадмын нээл­­тийн ёслолын ажиллагаа долоо­­ду­гаар сарын 16-нд болно.
2025-03-29

Загасчлалын спортын шигшээ багийнхан ДАШТ-д өрсөлдөх нь

Монголын спиннингийн за­гасч­­ла­лын багийнхан Польш ул­сад ирэх сарын 2-5-нд болох эрэг дээ­рээс хиймэл өгөөшөөр мах­чин загас барих ДАШТ-д орол­цохоор Бедзин хотыг  зорив.
2025-03-29

Дээд амжилтуудын эзэн

Олон улсын олимпын хороо (ОУОХ) маш зо­­римог алхам хийж шинэ ерөн­хий­лөг­­чөөрөө 41 настай хатагтай Кирсти Ко­вент­рийг сонгов. Дэлхийн спортыг өнөө болтол эмэг­тэй хүн,  африк гаралтан ер удирдаж байсангүй. Ха­рин зимбабве эмэгтэй энэ бүхний түгжээг мулт­лав. Тэгэхдээ энэ бүх шинэчлэл ОУОХ-ны бодлогыг тэр дор нь өөрчилчихнө гэсэн үг биш.
2025-03-28

Шинэ Зеланд эрхээ авлаа

Шинэ Зеландын баг 2026 оны хөл бөм­­бө­гийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
2025-03-28

Өсвөр үеийнхний баг дээд лигт шилдгүүдтэй өрсөлдөж байна

Монголын ширээний теннисний хол­боо­ноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг” 17 дахь удаа­гийн тэмцээн энэ сарын 21-нд эхэл­сэн. Шигшээ багийн бүрэл­дэхүүнд багт­сан мэргэжлийн тамирчдаар хүч сэлбэсэн зур­гаан багийн тоглолт “Оч” клубийн зааланд долоо хоног бүрийн баасан гарагт 18.00-21.30, ам­ралтын өдөр 10.00-19.30 цагт болно.
2025-03-28

Эрэгтэйчүүд Сингапур, эмэгтэйчүүд Тайландын багтай тоглох нь

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зо­­хион байгуулдаг “3x3 Asia cup-2025” Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэм­цээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шиг­шээ багийнхан оролцохоор Сингапурыг зорь­сон.
2025-03-28

Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ

АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод зо­хион бай­гуулаг­даж буй хөнгөн атлетикийн мас­теруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнд Мон­гол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хос алтан ме­даль хүртлээ.
2025-03-28

Манайхны тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэлнэ

Йордан улсад зохион байгуулж буй чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын үн­дэсний шигшээ багийнхан 38 ор­ны 370 гаруй тамирчинтай зодог­ло­­хоор Амман хотод хөл тавьжээ.
2025-03-27

Хоймор нутгийнхан медальтай буцав

Бөхийн самбо барилдааны Ази тивийн алт, дэл­хийн хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын бо­лон дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Ц.Болд­баа­тарын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-ийг Завхан аймгийн Улиастай сумд зохион байгууллаа. Уг тэмцээнд 16 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, клубуудын 42 баг, 500 гаруй тамирчин хүч сорьсон.
2025-03-27

“ДМЮ” клубийн хөвгүүд алтан цом өргөв

Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25 хүртэл үргэлжилсэн фут­за­лын 13 хүртэлх насны хөвгүүдийн ли­гийн тэмцээнд найман багийн тамирчид өрсөл­дөв.
2025-03-27

Б.Болдбаатар, Б.Хулан нар олон улсын тэмцээнд түрүүллээ 

Өмнөд хөршийн Бээжин хо­тод зохион байгуулсан “Beejing 11 darts tournament” олон ул­сын тэмцээнд Мон­голын тамир­чид оролцож, таван тө­рөлд ур чад­вараа сорьсон.
2025-03-26

К.Роналду Гиннесийн номд бичигдэв

УЕФА-ийн Үндэстнүүдийн лигийн тэм­цээний хүрээнд Данийн багийн эсрэг явагдсан тоглолтын өмнө нэрт хөлбөмбөгч К.Роналду тун онцгой батламж хүлээж авчээ.
2025-03-26