БНСУ-д ажлын байрны өсөлт сүүлийн 22 жилийн дээд үзүүлэлтэд хүрлээ
БНСУ-д эрхэлсэн ажилтай иргэдийн тоо өнгөрсөн онд 816 мянгаар нэмэгдсэн нь сүүлийн 22 жилийн түүхэн дээд үзүүлэлт болсныг “Yon¬hap” агентлаг уламжлав. Тус улсын Засгийн газрын статистик мэдээллээс үзвэл эрхэлсэн ажилтай хүн амынх нь тоо 28.08 саяд хүрсэн байна.
2023-01-14
Хуйвалдаанд Оросын оролцоо бий гэж үү
Германы удамт язгууртан XIII Генрих өөрийн ойрын хүн, Берлиний шүүгч Биргит Мальзак Винкеман, тусгай зориулалтын хүчний албан хаагчдын командлагч байсан Рюдигер фон Пескаторе нартайгаа хамтран улсын засгийн эрхийг булаан авч Рейх (хуучныЗасгийн газар)-ийг сэргээх зорилготой үндсэрхэг үзэлт бүлэглэл бий болгосон аж.
2023-01-13
Нурсултан Назарбаевын үндэсний удирдагч цол хэргэмийг хүчингүй болгожээ
Казахстаны Үндсэн хуулийн шүүх "Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгчийн тухай" хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар тусгаар тогтносон Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үндэстний удирдагч (элбас) хэмээх цол хэргэм үгүй болжээ. Үүнтэй цуг түүний халдашгүй эрх ч хүчингүй болж байгаа юм байна.
2023-01-12
АНУ-д 1,000 гаруй нислэг цуцлагдаж, 6,000 гаруй нислэгийн цаг хойшлогджээ
Лхагва гарагт АНУ-д 1,000 гаруй нислэг цуцлагдаж, 6,000 гаруй нислэгийн цаг хойшлогджээ
Тус улсын Холбооны Иргэний агаарын тээврийг удирдах газраас (FAA) мэдэгдэж буйгаар нислэгийн үеэр тохиолдох аюул, саадыг нисгэгчдэд бодит цагт нь хүргэдэг NOTAM дохиоллын системд алдаа гарасантай холбооотой аж.
2023-01-12
Ромын 265 дахь тэргүүн хамба
XVI Бенедикт Ромын тэргүүн хамбын суудалд залрахдаа 1730 онд сонгогдсон XII Климентээс хойших хамгийн ахмад настан байв. XVI Бенедиктээс инагш бараг мянган жилийн дотор герман гаралтнуудын дотроос тодорсон Ромын анхны хамба байлаа. 2013 оны хоёрдугаар сард биеийн эрүүл мэндийн улмаас суудлаасаа татгалзсан нь католик сүм хийдийн түүхэнд гурав дахь, сүүлийн 600 жил дэх анхны тохиолдол болсон юм.
2023-01-10
Өмнөд хөршийнхөн цагаан сарын аяллаа эхлүүлжээ
БНХАУ-ын иргэд энэ сарын 22-нд эхлэх билгийн тооллын шинэ жилийн аялалдаа гарчээ. Төрөл төрөгсөл, ойр дотнынхонтойгоо золгохоор яарсан зорчигчдын тоо ойрын хугацаанд Хонконгоос Хятад руу л гэхэд 400 000 орчим байх төлөвтэй байна.
2023-01-10