АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ БНАСАУ-тай дайн үүсч боломжгүй гэх хувилбарыг анхааралдаа үргэлж авч ирсэн” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр хоёр улсын төрийн тэргүүний уулзалт болно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Хэрэв Ким Чен Ун Доналд Трамптой тоглож болно гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Уг уулзалтаас татгалзах бүрэн эрх АНУ-ын ерөнхийлөгчид байгаа” хэмээн ярьжээ. Энэ өдрүүдэд Доналд Трамп, Ким Чен Уны хэлэлцээрийн талаар дэлхий нийт анхаарч байгаа бөгөөд хоёр тал уулзах газар болоод өдрийг одоог хүртэл тохирч чадаагүй байна.