Дубайн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдан, 461 дүгээр хорих ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр үдээс хойш улсын II төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр шулуун гэдэсний хагалгаанд орох аж.
Саатуулагдаж байх хугацаандаа түүний биеийн байдал эрс муудсан тул эмч нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу ийн хэвтүүлжээ.