Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах хүсэлт ирүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох шүүх хурал болж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байсан билээ.