УИХ-ын гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаанд хэдэн удаа үг хэлж, асуулт тавьсан нь хууль тогтоох ажилдаа хэр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож буйг нь илэрхийлэх нэг үзүүлэлт болдог. Тийм ч учраас тэдний үг хэлсэн, асуулт тавьсан хугацааг цаг, минутаар нь нарийвчлан гаргадаг билээ. 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн хэлсэн үг, асуултын тоон мэдээг толилуулж байна.
Энэ хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 25 удаа үг хэлж, 44 удаа асуулт тавьснаар “өвдгөндөө тоосгүй” хол тасархай тэргүүлжээ. Түүний үг хэлсэн хугацаа нийтдээ 103 минут болсон байна. УИХ-ын гишүүн Б.Билэгт 20 удаа үг хэлж, 61 асуулт тавьснаар “үзүүрлэсэн” гэсэн дүнг УИХ-ын Тамгын газраас гаргасан байна. Түүний үг хэлсэн хугацаа нийтдээ 79 минут болсон аж. УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар тус бүр 18 удаа үг хэлж, энэ нь нийтдээ 67 минут үргэлжилсэн үзүүлэлтээр “шөвгийн дөрөв”-т багтжээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 49 удаа, 188 минут үг хэлж, 76 удаа асуулт тавин бусдыгаа ардаа орхиж байв.
Бэлтгэсэн: А.Амина