Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу тэдгээр намын удирдлагад батламж гардууллаа. Батламжаа гардаж авсан намууд энэ сарын 31-нээс ирэх сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал долоо хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801- ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулан СЕХ-нд хандах ёстой юм байна.
Бэлтгэсэн: У.Наран