
Швед улсад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах пара цанын тэмцээний 12.5 км-ийн зайд уралдсан Монголын тамирчин Ц.Дашдорж V, Б.Ганболд VI байр эзэлжээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад тэд өрсөлдсөн бөгөөд 1.5 км-ийн спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 дүгээр байрт орсон байна. Тэд “Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд оролцох юм. Б.Ганболдын хувьд өнгөрсөн жилийн аравдугаар сард эрх авсан. Ц.Дашдоржийн оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах аж. Манай тамирчид цуврал тэмцээнд оролцоод, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд өдгөө “Скай ресорт” цанын баазад бэлтгэлээ базааж байна.
Бэлтэгсэн Г.Цэцэг