Өнөөдөр гадаа 13 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Тавдугаар сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 131 дахь өдөр бөгөөд он дуусахад 234 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 5 хэм хүйтэн байна.
- Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхоруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3466.00, зарах нь 3471.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 43.30, зарах нь 43.70, харин юань авах нь 502.00, зарах нь 504.00, вон авах нь 2.65, зарах нь 2.67 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
09.00 цагт МҮХАҮТ-ын байранд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд “Таны ирээдүйд татварын боловсрол” нээлттэй хаалгана өдөрлөг болно.
-
10.00-11.30 цагт “Үндэсний цахим ном зүй” хэлэлцүүлэгтэй. Утас: 7011-2397, 8850-3508, 9904-6963.
-
11.00 цагт Нийслэлийн Хангарди ордонд Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гаруулна. Утас: 9902-9583.
-
11.30 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийнэ.
-
11.40 цагт Мод тарих Үндэсний өдрүүдийг нийслэлд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулна.
-
14.00 цагт Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинямын “Анхаар мотор” үзэсгэлэн нээгдэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Вьетнам улсад Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Энэтхэгт Техник технологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 2013 онд Турк улсад болсон бөмбөгдөлтийн үеэр 52 хүн амь насаа алдаж байжээ.
- 2010 онд Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд болжээ.
- 1998 онд Энэтхэг улс гурван удаагийн газар доорх цөмийн туршилтыг явуулж байжээ.
- 1996 онд Эверест Оргилд нэг өдрийн дотор 8 уулчин нас баржээ.
- 1949 онд Израйль улс НҮБ-д нэгджээ.