Есдүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 261 дахь өдөр юм. Мөн он дуустал 105 өдөр үлдэж байна.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, буд гараг. Могойг хүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:34-18:59. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3390.00 төгрөг, зарах нь 3395.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.10, зарах ханш 37.50, юанийн авах ханш 479.30, зарах ханш 480.50, вонийн авах ханш 2.55, зарах ханш 2.56 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт "Монгол Улсын иргэний нисэхийн салбар өнөөдөр" уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1254 онд Марка Поло-Италийн худалдаачин, алдарт аялагч мэндэлжээ.
- 1857 онд Уильям Тафт -АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч мэндэлжээ.
- 1941 онд Мирослав Гермашевски-Польшийн сансрын нисэг мэндэлжээ.
- 1946 онд Томми Ли Жонс-америйкийн жүжигчин, Оскарын шагналтан мэндэлжээ.
- 1919 - БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж мэндэлжээ.