УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сар бүрийн сүүлийн баасан гаргийн 14.00 цагт нэгдсэн чуулганаар парламентын асуулгын цаг хуваарилдаг болсон билээ. Өмнөнь Ерөнхий сайд эл цагаар УИХ-ын гишүүдэд хүссэн мэдээллээ өгдөг байсан. Үүнийг АН-ын гишүүдийн санаачилгаар өөрчилж, УИХ-ын асуулгын цаг болгож, Засгийн газраас тодорхой сэдвээ рмэдээлэл авах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн юм. Төр хариуцлагатай, ил тод байх ын эхлэл нь Засгийн газар, түүний гишүүд, сөрөг хүчний асуултад хариулах явдал гэж АН-ынхан үзэж буй.
Тиймээс маргааш болох асуулгын цагаар тэд “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр мэтгэлцээн өрнүүлэхээр болжээ. Сөрөг хүчнийг төлөөлж АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ынгишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан тэргүүтэй 10 хүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэх юм байна. Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, механизм суулгах эл мэтгэлцээнийг олон нийтэд шууд дамжуулах аж.
С.Уул