УИХ-ын гишүүн Н.Сайнбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаа явагдсан байна. Энэ кнопны наймаа 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй явагдсан байна. Мөнгө байхгүй гэсэн байж донорын санхүүжилт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардлаас хассан байна. Дээрээс нь цэцэрлэгүүдийн санхүүжилтаас хассан байна. Гэтэл цэцэрлэг байгуулахад Баян-Өлгийд 7.5 тэрбум төгрөг, Ховдод бизнес төв барих, Архангай, Өвөрхангайд 30 тэрбум төгрөгийн зам тавих, Ангаахын шинжлэх ухааны их сургуульд 10 тэрбумтөгрөгийн спорт заал барих, мөн бүсчилсэн хөгжлийн нэрийн дор 220 тэрбум төгрөгийг ерөнхий дүнгээр гаргасан байна. Ингэж төсвийн хууль зөрчиж ерөнхий агуулгаар тавьж болохгүй. Яг ямар төсөл арга хэмжээ хэдээс хэдэн он хүртэл санхүүжих, ямар дүнгээр гэдгийг төсөвт тодорхой тусгаж өгсөн байх хэрэгтэй. Үнэхээр энэ засгийн газрыг авч үлдэхийн тулд кнопын үнээ үнэд хүргэсэн байна.