МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус намын 2255 төлөөлөл оролцох юм. Уг хурлаар МАНынхан шинэ даргаа сонгоно. Бага хурлын үеэр намын даргын сонгуульд өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татсан учраас шинэ хүмүүс гарч ирэхээр байгаа билээ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр дуулдаж буй. Танхимаас ч хүмүүс нэрээ дэвшүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.
Мөн намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөрөө Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн өөрчлөх учиртай. Тиймээс МАН-ынхан дүрэм, хөтөлбөрөө эл Их хурлаараа эцэслэн батална. Үүнээс гадна Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх аж.
С.Уул