УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн төрд хамгийн хэрэгтэй байгаа цомхон төрийн бодлогыг баримтлах хэрэгтэй. Манай намын бүлгээс дэд сайдын томилгоог цуцал гэдэг шаардлагыг тавьсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь ардчилсан намын бүлгээс засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэх тухай бид өмнө мэдээлсэн. Сая бүлгийн хуралд танилцуулсан. Санал хураалт явуулаагүй. Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээрээ өргөн барина гэдэг улс төрийн нөхцөл байдлыг танилцууллаа.