ШШгЕг ын харьяа Мааньт дахь хорих 415 дугаар анги энэ сарын 29 нд “нээлттэй өдөрлөг” зохион байгуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүн ар гэрийнхэнтэйгээ хоёр сард нэг удаа түр, гурван сард нэг удаа удаан хугацаагаар буюу хоногоор уулзах боломжтой аж. Монгол Улсын хэмжээнд 25 хорих ангид 7000 орчим хүн ял эдэлж байгаа бол тус ангид 500 гаруй иргэн хоригдож буй. Тэдний 100 гаруй нь шохой боловсруулах үйлдвэрт ажилладаг гэнэ. Ажлын цагт багтааж хийсэн “ нээлттэй өдөрлөг” ийн үеэр ял эдэлж буй 188 хүнтэй ар гэрийнх нь 500 гаруй хүн уулзаж, амьдарч байгаа орчин нөхцөлтэй нь танилцан, ангийнх нь удирдлагуудтай уулзсан байна. нэг дор 188 эргэлт хүлээн авна гэдэг харуул хамгаалалт өндөртэй байгууллагад ахадсан ажил гэмээр. Харин тус хорих анги хүмүүжигчдийнхээ аюулгүй орчин, сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсролд нэлээд анхаарч цөөнгүй ажил өрнүүлдэг аж. “гэмт хэрэг үйлдэн, нийгмээс тусгаар лагдсан хүмүүсийг сэтгэл зүйг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх зорилгоор хөдөлмөр эрх лүүлэх, спорт, соёл хүмүүжлийн ажил явуулах нь хорих ангийн зүгээс зайлшгүй хийх ёстой ажлын нэг” хэмээн 415 дугаар ангийн нийгмийн ахлах ажилтан ярьсан юм. Тухайлбал, тус анги “Жабзундамба хутагт төв” ТББ тай хамт ран “Бясалгалын өргөө” нээсэн байна. Энэ өргөөнд хүмүүжигчид лам нартай уулзаж ярил цах, ном хуруулахаас гадна өөд болсон дот нынхоо хүмүүст зориулан зул өргөдөг гэнэ. Мөн ангидаа 700 орчим номтой номын сан ажиллуулж, герман, англи, орос хэлний сургалт зохион байгуулж, гарын ур дүйтэй хүмүүжүүлэгчдээр мод, чулуугаар сийлбэр хийлгэж, гар үйлдвэрлэл явуулдаг байна. Энэ нь ял эдэлж буй хүмүүс нийгмийн харилцаанд орох эрхээ хязгаарлуулсан болохоос амьд явах, сурч боловсрох, шашин шүтэх зэрэг Үндсэн хуульд заасан хүний эрх нь нээлттэй хэвээр байгаа гэдгийг сануулж байдаг аж.