Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жил хаяанд ирлээ. Тэгвэл бяцхан үрсээ баярлуулах хамгийн гоё сүлд модны наадам энэ сарын 19-нд эхлэх гэж байна.
Энэ сарын 19, 20, 21-нд UB паласын Концертын их танхимд “Бэлэгтэй зул сар” хэмээх хүүхдүүдэд зориулсан сүлд модны наадам болно. Уг наадамд хүүхдүүдийн хайртай жүжигчин, дуучдаас эхлээд өвлийн өвгөн, цасан охин, шидтэн, хар санаат шулам, авьяаслаг эльфүүд, алиалагчид оролцох ажээ