Хайр гэдэг үг нь Санскрит хэлний “lubhyati” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь хүсэл тачаал гэсэн утгатай юм. Хүн төрлөхтөнд тайлагдашгүй нууц хэвээр байгаа хайрын тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
- Хэн нэгэнд дурлах нь бие болоод сэтгэл санааг тайвшруулж, биеийн эд эсийг төлжүүлдэг бөгөөд энэ нь дурласан нэгний мэдрэлийн систем болон ой санамжийг сэргээдэг байна.
- Эртний Грек болон Кельтчүүд “алим”-ыг хайрын бэлгэдэл гэж итгэдэг байсан ба “алим” жимсийг модноос түүснээс хойш багагүй хугацаанд шинэхэн хэвээрээ хадгалагддаг тул хайрын сэтгэл ч үүнтэй ижил үргэлжид шинэхэн, халуухан байгаасай гэж үздэг байжээ. Харин Япон, Хятад ба Хойд Америкт агч модны навчийг хайрын бэлгэдэл гэж үздэг ба эдгээр нутгаар нутаглаж байсан эртний оршин суугчид тайван, тав тухтай нойрсоход агч модны навчийг орноосоо зүүдэг байсан ажээ.
- Үүнээс гадна зүрх хэлбэртэй бүхэн хүн төрөлхтний хайрын чин сэтгэлийг илэрхийлдэг гэж итгэдэг бөгөөд зүрхний хэлбэрийг тайлбарласан цөөнгүй судалгаа байх аж. Үүний нэг бол зүрх нь тагтааны далавчийг илэрхийлдэг гэсэн томъёолол ба эртний Израйльд тагтааг “Хайрын бурхан Афродита”-д үйлчилдэг байсан гэсэн утгаар нь үндэстэн дахинаараа тахин шүтдэг байсан юм байна.
- Хайрын тухай дэлхийн хамгийн эртний дуу хөгжим нь одоогоос 4000 гаруй жилийн тэртээ бичигдсэн гэж үздэг ба эртний Тигр ба Евфрат мөрний хөндийд бичигджээ.
- Харин хайрын тухай хамгийн романтик дуугаар “Unchained Melody” дууг нэрлэдэг бөгөөд дэлхийн 100 гаруй хэл дээр орчуулагдан 500 гаруй хувилбараар дуулагдсан энэхүү гайхалтай дууг “Ghost” (1990) киноны саундтрек гэдгээр нь илүүтэй мэдэх билээ.
- Мексикийн тогооч Монтезума шоколадыг “хайрын эм” гэж итгэдэг байсан ба өдөрт 50 гр шоколад уудаг байжээ. Ингээд өдрийн нормоо уусныхаа дараагаар 600 татвар эмстэйгээ жаргалын дээдийг мэдэрдэг байсан гэнэ.
- Судалгаагаар “Philadelphia International Airport” нь хайр сэтгэлийн харилцаагаа эхлүүлж болзоо тогтооход хамгийн тохиромжтой дэлхийн №1 нисэх буудлаар нэрлэгдсэн ба энд амьдралын ханьтайгаа учирсан тохиолдол бусад нисэх буудлаас хамгийн их бүртгэгдсэн байдаг гэнэ.
- Хуримын бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүх болсон заншил нь эртний Грекийн уламжлал ёсоор энэ хуруунд “vena amoris” буюу зүрхтэй холбогддог “хайрын судас” үргэлжилдэг гэнэ. Ийнхүү дэлхийн анхны хуримын бэлзэгийг эртний Египетэд солилцож байжээ.
- Харин орчин цагт мода болон дэлгэрсэн “алмааз” эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж зүүлгэх уламжлал нь Австрийн цэргийн жанжин Максимлянаас (1459 - 1519) гаралтай бөгөөд он цагийн хувьд XV зуунд хамаарах аж. Тэрээр сүйт бүсгүй Мэридээ алмааз эрдэнийн сүйн бөгжийг анх бэлэглэж байжээ.
- Математикийн теоромд үндэслэн гаргасан судалгаагаар та бид урт хугацааны харилцаа тогтоохоосоо өмнө наанадаж 12 хүнтэй болзож үзэх хэрэгтэй ба ингэснээр өөрт тохирох жинхэнэ зохицлоо олоход тустай гэнэ.
- Эрчүүд гурван удаагийн болзоогоороо л тухайн бүсгүйд дурлаж байгаа эсэхээ мэддэг бол бүсгүйчүүд харин 14 хүртэлх удаа болзож байж тухай эрд сэтгэлтэй болж байгаа эсэхээ мэдэрдэг гэнэ.

- Зохиолч Хэлен Фишерийн “Anatomy of Love: A Natural History of Mating, Marriage, and Why We Stray” номд бичсэнээр зарим хүмүүс өдөр бүр дурлаж байхад зарим нь хэнд ч дурлаж чадахгүй “Hypopituitarism” гэх эмгэгээр шаналж байдаг гэнэ. Энэ нь хайрыг мэдэрч чадахгүй насыг барах ховор эмгэг ажээ.
- Хүний хүүхэн хараа нь чин сэтгэлээсээ дурлаж хайрласан хэн нэгнийг харахад тэлж томордог боловч үүний эсрэгээр хамгийн их үзэн яддаг нэгнийгээ харахад ч гэсэн ингэдэг байна.
- Судалгаагаар ихэнхи хүмүүс гэр бүл болохоосоо өмнө долоон удаа хүнд дурласан байдаг гэлцдэг бөгөөд эрчүүд амьдралынхаа нэг жилтэй тэнцэх хугацааг бүсгүйчүүд рүү ширтэж өнгөрүүлдэг гэнэ.
- “Why We Love: The Nature and Chemistry of Romantic Love” номд өгүүлснээр эрчүүд гэнэтийн басхүү аюултай тохиолдлоор учирсан бүсгүйдээ жинхэнэ хайраа өгөх нь түгээмэл байдаг ажээ.