Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

THE LEMONS: Манайхан ер нь их ёдор л доо

“Надад хайргүй чинь үнэн үү Намайг бодсондоо хуурсан тийм үү Найдаж хүлээх хэрэггүй гэл үү Найз нь ойлгохгүй явж тийм үү”... хэмээх “Хайртай”-гаас авхуулаад “Чамдаа өгсөн хайр минь Дандаа үнсэх уруулыг хүлээнэ” гэх “Хүсэл” хүртэл тэдний дуу бүр хэн нэгний хүрч үл чадах дурсамжтай нэгэнт холбоотой. Тун удахгүй хамтлаг байгуулагдсаны 22 жилийн ойн тоглолт буюу “Лемонуудын баяр” болох гэж байна. Энд эгшиглэх эхний 10 дууг оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох юм билээ. Ингээд дуучин Ц.Одбаяр (Одноо), гитарчин А.Энхтулга (Тулгаа), Н.Чинчулуун, басс гитарчин Д.Анар, бөмбөрчин М.Өнөрбаяр (Өөжгий) нартай ярилцсанаа хүргэе.
2026-08-11

Ж.БЯМБАА: Сонсгол улс төрийнхний “жүжиг” болоод удлаа

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаатай эрүүгийн процессын эрх зүй дэх нотолгоо, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр Эрхүүгийн их сургууль, Москвагийн Нийгмийн шинжлэх ухааны академид эрдмийн зэрэг хамгаалсан.
2026-08-04

Д.БАДАМ: Хүүхдийг насанд хүрэгчидтэй ижил орчин нөхцөлд ял эдлүүлж буй нь харамсалтай

МУИС-ийн Хууль зүйн сургуульд 33 дахь жилдээ багшилж буй Дашдэлэгийн Бадам нь Монголын эрүүгийн эрх зүйн салбарын томоохон эмэгтэй эрдэмтдийн нэг. Түүнтэй насанд хүрээгүй хүнд ял оногдуулах онцлог, тулгамдаж буй асуудал, эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн талаар ярилцсаныг хүлээн авна уу.
2026-07-31

NIGHT TRAIN: Бүтээл туурвих нь уран бүтээлчийн эдгэрэл

“Мичид гялсхийн анивчих Тэнгэрийн орноос хайсан хайр Хүрээд наддаа ирсэн ч гэлээ Хүнийх л байж дээ даанч Хатуу ч гэлээ Үнэн л байж дээ” хэмээн коверлож дуулснаараа олон хүний залуу насанд хадаатай явдаг “Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин Цэцэ (М.Цэцэнбилэг), басс гитарчин Баясаа (Б.Баясгалан), Т.Мөнх-Оргил нартай уншигч таныг уулзуулж байна.
2026-07-29

Н.АЛТАНТУЛГА: Сур харваанд гэр бүлээрээ амжилт гаргана гэдэг ховор хувь тохиол

Сур харвааны төрлүүдээр бэлтгэл хийдэг залуусаас ур чадвар, авьяасаараа үндэсний спортод хүч түрэн орж ирсэн харваач бол Баян-өлгий аймгийн Алтай сумын уугуул, ‘’Өлгийн мэргэчүүд’’ багийн харваач Н.Алтантулга. Тэрбээр энэ жилийн наадмын буриад сурын харваанд 48 сумнаас 47 онож, гурав дахь удаагаа тэргүүлэн Хүүхэрэй мэргэн цол хүртсэн. Өмнө нь 2018 онд Үндэсний их баяр наадмын элхарваанд анх удаа түрүүлсэн бол дараа жил нь тэргүүн байрт шалгарч буриад сурын хошой мэргэн болсонюм. Урианхай, үндэсний сураар давхар хичээллэдэг тэрбээр 2022 оны баяраар цэц сорихдоо үндэсний сурын харваанд 40 сумнаас 36 онож, улсын онч харваач цол хүртэж байв.
2026-07-28

ГАНБАТ: Дэлхийн технологийн амин сүнс физик дээр л тогтдог

Колумбийн Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас манай шигшээ баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 90 орны 400 гаруй шилдэг сурагчтай өрсөлдөн, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын багийн дасгалжуулагч нарын нэг, Физикийн улсын олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, Гавьяат багш М.Ганбаттай ярилцсанаа хүргэж байна.
2026-07-27

Д.АМАРСАНАА: Жендерийн эрх тэгш байдал аль ч улсад бүрэн хангагдаагүй

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль өнгөрсөн сард Нью-Йорк хотноо болоход Монгол Улсаас нэр дэвшүүлсэн жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа шилэгдсэн юм. Ийнхүү тус хороонд манай орноос “суудал”-тай болж, тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, жендерийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт гардан оролцож, сайн туршлагыг дэлгэрүүлэхээр болсон нь яалт ч үгүй онцлох үйл явдал мөн билээ.
2026-07-23

А.ЭРДЭНЭБАЯР: Иргэдийн сэтгэлгээ задгай мөнгө шиг бутарч, жижиг сажиг зүйлд сатаарах үед “Нийгмийн гэрээ” дуусгавар болдог

Хууль зүйн салбарын мэргэжилтэн, судлаач багш, Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.
2026-07-21

В.БАТМӨНХ: Эмээл урлах нь байшин барихтай адил 

Төв талбайгаар алхаж явахдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн өдөрт зориулсан үзэсгэлэнд тавьсан хэд хэдэн эмээлийг олж харлаа. Анхаарлыг минь татаж, нүднээ туссан нэг эмээл нь тод шар өнгийн гөлөмтэй бөгөөд түүнийгээ хөх өнгөөр эмжээрлэж, дотор нь хар савхиар сүлжмэл болон алхан хээг залган ширж, гадна талаар нь үүлэн хээгээр чимжээ. Эмээлийн суудал нь тод улаан дэвсгэртэй, цул мөнгөн баавар тоноглолтой аж. Ширээн дээр хөөрөг, хэт хутга тэргүүтэнтэй зэрэгцүүлэн тавьсан хоёр эмээл арай даруухан атлаа чамин төрхтэй, бор шаргал гөлөмтэй аж. Эдгээр эмээлийг урласан “Мөнх ур” урлангийн захирал В.Батмөнхтэй ярилцлаа. 
2026-07-10

Б.БУЛГАА: Хичээж хөдөлмөрлөвөл Монгол бөхийн дэвжээ хэний ч хүүг ивээдэг

Наадмын торгон ногоон дэвжээнд баруун, зүүн талын магнайд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж, мөрөн дээрээсээ гарган хийморь лундааг нь сэргээдэг хүмүүс бол засуул юм. Засаж буй бөхдөө сэтгэлийн дэм, урам өгөхөөс гадна үнэн шударга, харгүй, хоргүй барилдахыг эрхэмлэн захидгаараа хамгийн ойрын түшиг тулгуур нь болдог.
2026-07-08

Д.НЯМДАШ: Урлагаар уралдахыг би таашаадаггүй 

Улсын филармонийн Симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нямдаштай ярилцсанаа уншигч танд хүргэе. 
2026-07-08

Б.НЯМБАЯР: Байгаль орчны салбарт бидний дуу хоолойг үнэлдэг, сонсдог болсон нь том дэвшил 

Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс олгодог “Wayfinder award” шагналын эзнээр тодорсон доктор Б.Нямбаяртай ярилцлаа. Байгаль хамгаалал, шинжлэх ухаан, технологи, боловсрол, нийгмийн хөгжлийн салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг өнөө жил 15 хүнд хүртээсний дотор тэрбээр багтсан билээ.
2026-07-01

М.ДАВААБАНДИ: Дуртай спортод минь үлдээж, дэвжээнд дахин гарахад урам өгсөн багшдаа талархдаг 

Монголд сонгомол бөхийн улсын шигшээ багийг 2024 оны нэгдүгээр сард байгуулснаар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад тамирчид бэлтгэл сургуулилалтаа базааж, олон улсын тэмцээнд өрсөлдөх гараагаа эхлүүлсэн.
2026-06-26

П.БАДАМРАГЧАА: Шүүгчидтэй холбоотой шүүмж, хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөсөн нь ардчилсан улсад байдаг л жишиг

“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер, судлаач П.Бадамрагчаатай шүүхийн индексийн өөрчлөлт болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
2026-06-26

Б.БАЯРСАЙХАН: ЕХ, АНУ-ын олон хоригт орсон нь Монгол, Беларусийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон сорилт болж байна 

Үүний хүрээнд Монголын түүх, соёл, урла­гийг сур­талч­лах олон арга хэмжээ зохион байгуулж, дэм­жин ажилласан. Монголын үндэсний баяр ёслол, соёлын өдөрлөг, гэрэл зургийн бо­лон ур­ла­гийн үзэсгэлэн, кино өдөр­лөг, лекц уул­зал­тыг Бе­ларусьт зохион байгуулс­наар олон ний­­­тэд Монгол орны талаарх мэ­дээлэл хүргэх бо­ломж бүрд­сэн. Мөн эрдэм шин­жил­гээ­ний бай­гуул­ла­гуудын хам­тын ажиллагааг дэм­жиж, мон­гол суд­лалын чиг­лэ­лийн суд­лаа­чид­тай тогт­мол холбоо тогтоон ажил­лаа.
2026-06-25

Б.БАЯРСАЙХАН: ЕХ, АНУ-ын олон хоригт орсон нь Монгол, Беларусийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон сорилт болж байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан Батсүхийн Баярсайхантай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 
2026-06-24

С.ЛХАГВАСҮРЭН: Шалгалтын үеэр бусад орны цэргийнхэн “Монгол хүчтэй, үзүүлээд өг, Чингис хаан” гээд хашхирч байсан нь их урам өгсөн

АНУ-д Холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцаад ирсэн, ахлах дэслэгч С.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Түүнийг онцлох болсон нь учиртай. Тэрбээр тус улсад суралцах хугацаандаа ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзол хангасан юм. Германы Зэвсэгт хүчнээс АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэднээс ихээхэн тэсвэр тэвчээр, овсгоо самбаа шаарддаг аж. Дээрх шалгалтад Монголын зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцож шалгаран, эх орныхоо нэрийг олон улсын зэвсэгт хүчнийнхний дунд өргөсөн гавьяатай.
2026-06-18

Д.Баярсайхан: Бөхийн дэвжээнд зодоглож, өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлсэндээ баярладаг

Сүүлийн үед хот, орон нутгийн залуус гараар татах хүчний спортыг үндэсний бөхтэй хослуулан хичээллэн дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргах болсон. Тэдний нэг бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, улсын заан Цанлигийн Дамдиндоржийн ач хүү, сумын заан Д.Баярсайхан юм.
2026-06-17