Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

АН-ын бүлэг "ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь зөв" гэж мэдэгдэв

АН-ын бүлэг "ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь зөв" гэж мэдэгдэв
2025-11-04

Багш, эмч, тэтгэвэртэй холбоотой зардлыг нэмэхийн тулд 1,1 их наяд төгрөгийн урсгал зардлыг бууруулна гэв

Багш, эмч, тэтгэвэртэй холбоотой зардлыг нэмэхийн тулд 1,1 их наяд төгрөгийн урсгал зардлыг бууруулна гэв
2025-11-03

МАН-ын бүлэг: Багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэхийг дэмжив

Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд багш нарын үндсэн цалинг 2.8 сая, эмч, ажилтны цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийн тооцоо судалгааг хийж, ирэх оны төсөв орууллаа гэдгийг УИХ дахь МАН бүлгийн дарга Ж.Батжаргал хэллээ. Тэрбээр " Багш нарын цалин нэмэхэд 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй.  Төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарах юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаа нэг мөр судалж, шийдэх хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө
2025-11-03

АН-ынхан Засгийн газрын гишүүдтэй бодлогын мэтгэлцээн өрнүүлнэ

УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сар бүрийн сүүлийн баасан гаргийн 14.00 цагт нэгдсэн чуулганаар  парламентын асуулгын цаг хуваарилдаг болсон билээ. Өмнөнь Ерөнхий сайд эл цагаар УИХ-ын гишүүдэд хүссэн мэдээллээ өгдөг байсан. Үүнийг АН-ын гишүүдийн санаачилгаар өөрчилж, УИХ-ын асуулгын цаг болгож, Засгийн газраас тодорхой сэдвээ рмэдээлэл авах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн юм. Төр хариуцлагатай, ил тод байх ын эхлэл нь Засгийн газар, түүний гишүүд, сөрөг хүчний асуултад хариулах явдал гэж АН-ынхан үзэж буй.
2025-10-30

Эхлээд 30, 38 болж хуваагдсан хоёр талыг эвлэрүүлж байж, дараагийн асуудлууд яригдана гэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно.  ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Удирдах зөвлөлийн бүлэг дээр асуудлаа хэлэлцэж шийдил гаргах ёстой.  Үл ойлголгох, итгэлцэл үзэн ядалт болдог.
2025-10-28

Н.Номтойбаяр: ҮХЦ-ийн дүгнэлт албажиж ирсэний дараа ХЗБХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Тухайн хуулийн 30.1.1-т цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ гэж бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 95 дугаар тогтоолыг царцаасан гэсэн үг.  Дүгнэлт юм чинь хэлэлцэнэ. Тухайн ҮХЦ-ийн дүгнэлт албажиж ирсэний дараа ХЗБХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Би энэ зүйл заалтыг тайлбарлах эрхгүй. Харин маш тодорхой зүүл заалттай нь тан бүхэнд хэллээ" гэх мэдээллийг өглөө. 
2025-10-23

МАН: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд урсгал зардлаас 10 хувь хасна

УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод зөрчил үргэлжилж байна. Ж.Батжаргал даргатай буюу олонх хэсэг нь өчигдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэв. Тэд багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэхийн тулд багадаа 820 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хасаж болохгүй, хуультай зардлууд бий. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас тус бүр 10 хувийг хасах санал гаргаж байгаа.
2025-10-21

Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-д өргөн бариагүй учир өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцээгүй

Бүлгүүдийн үйл ажиллагааны зарчим, зохицуулалтыг УИХ-ын тухай хуулиар, ажиллах зарчим, дүрмийг Дэгийн хуулиар зохицуулсан. Энэ дагуу олонх нь санал нэгдсэн тохиолдолд хуралдаад явах ёстой. Бид 68 гишүүнтэй. Үүний 37 нь хуралд оролцсон учир хүчинтэй. Мөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-д өргөн бариагүй учир өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцээгүй.
2025-10-20

МАН-ын Удирдах зөвлөл бямба гарагт хуралдана

МАН-ынхан хоёр хуваагдаад удаж буй. Эл талцал нь явсаар огцруулж болох бүх даргаа суудлаас нь унагах бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн уржигдар даргагүйгээр хуралдаж, “Нэг талыг барин ажиллаж байна” гэсэн шалтгаанаар дарга Ж.БатЭрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Уг хуралдааныг МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр ахалсан байна.
2025-10-16

Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж миний биеийг бүлгийн даргаар сонголоо

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "УИХ дахь МАН-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналаар миний биеийг МАН-ын бүлгийн даргаар сонголоо. 
2025-10-15

Гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өөрөө гаргахыг шаардав

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой талаар гишүүд мэдээлэл хийлээ. 
2025-10-07

П.Сайнзориг: Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү

Тэрбээр, "Би УИХ-ын хүлээсэн тангараг, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ноён Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын агуу ажил амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
2025-10-06

Б.Батцэцэг: Д.Амарбаясгалан ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьерыг үргэлжлүүлээсэй

Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, гадаад бодлогот харш зүйлд маш хянамгай ханддаг.  Олон талд харилцаанд зарчимтай байхыг хичээдэг. Төрийн тэргүүнтэй миний ажлын 50 хувь нь холбогддог.  Учир нь улсаа төлөөлж төрийн тэргүүн олон арга хэмжээнд оролцдог. Иймд  ажил үүргийнхээ хувьд хамтран ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй" гэв.
2025-10-03

Д.Амарбаясгалан: Журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээс намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж байна

МАН олон удаа намын даргаа сонгох ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Хэдий маргаан зөрчилдөөн байсан ч сонгуулийн үр дүнгийн дараа бүгд мартаад хамтдаа урагшилдаг алтан зарчимтай. Харин энэ удаагийн бага хурлын сонгуулийн үр дүнгээр ялагдсан журмын нөхөр маань намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж, намын 300 гаруй мянган гишүүний санааг чилээж, монголын ард түмэнд эргэлзээ төрүүлэх олон үйлдэл хийж байгаад нь харамсаж байгаагаа хэлье
2025-10-02

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийг нь МАН-аас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар намайг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Улмаар уг шийдвэрээ Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д хүргүүлсэн. УИХ-д танилцуулснаа дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ. 
2025-10-02

"УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэрийг эргэж харахгүй бол бид нар УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзана"

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжжээ. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2025-10-02

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр,  "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй.  Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.   
2025-09-25

МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдав

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
2025-09-22