Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана

УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж. 
2024-06-04

Тэд сонгуулийг шударга явуулж чадах уу 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзаад байв. Эдгээрээс16 нам, хоёр эвслийн 101 нэр дэвшигч, гурван бие даагч буюу нийт 104 иргэн зөрчлөө арилгасан гэж үзэж дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ. Сонгуулийн төв байгууллага ирэх 10-наас өмнө нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм. Ийн сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс заримыг нь бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хардлага, эргэлзээ дагуулав.
2024-06-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
2024-06-03

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког төв талбайд угтан авав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2024-06-03

Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүлжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
2024-06-03

Монгол, Беларусийн дипломат харилцаа 32 жилийн түүхтэй

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусийн харилцаа 1991 оны арванхоёрдугаар сард  ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг аж. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоов.
2024-06-03

Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
2024-06-03

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
2024-05-31

"Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэсэн лавлагаа СЕХ-нд ирсэн"

Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчид үнэмлэх олгох өдөр л нэр дэвшигчдийг нийтэд зарлана. Үүнээс өмнө нэр дэвшигчдийг бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй.
2024-05-31

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024-05-31

Д.Пүрэвдорж: Ц.Гарамжавыг баривчилсан шиг бизнесийнхнийг бүгдийг нь шоронд хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж хэлэхдээ "2016 оноос хойш төр бизнес эрхлэх явдал хэрээс хэтэрсэн. Хувийн хэвшил 70 хувийг, төр 30 хувийг нь хийдэг байсан бол өнөөдрийн байдлаар төрийн бизнес дэх оролцоо 60 хувьд хүрсэн.
2024-05-31

Д.Ганбат: "Цалинтай ээж"-ийн мөнгийн нэмж, цалин шиг болгочихъё л доо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж буй. Ээжүүдийн талаар хэд хэдэн хууль хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс л хааяа нэг гайгүй юм орж ирэх юм.
2024-05-31

ТБХ: Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  
2024-05-31

АН: МАН төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдыг сонгуульд дайчилж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Сонгуулийн тухай хууль зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ  
2024-05-31

СЕХ: АН-ын Ж.Баясгалан татварын өрөө төлөөд дахин хандах боломжтой

Татварын хугацаагаа хэтрүүлсэн, өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгаланг СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон АН-ын жагсаалтын долдугаар бичигдсэн байв. 
2024-05-31

СЕХ: Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүний 3 нь МАН-ынх

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
2024-05-31

ШУУРХАЙ: Б.Хурц, С.Баярцогт, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр нарыг нэр дэвшүүлэхээс ТАТГАЛЗЖЭЭ

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нас, хоёр эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдээ бүртгүүлсэн. Тэгвэл СЕХ хянаж үзээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй зарим иргэнийг бүртгэхээс татгалзжээ.
2024-05-31

Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
2024-05-31