Орос, Украинд хэн хэн байлдаж байна вэ
Орос-Украины хоорондын дайнд аль аль талд нь гадаадын иргэд үнэ хөлсөөр байлдаж байдаг нь нэгэнт ил болсон. Украинд бүр Зэвсэгт хүчинтэй нь албан ёсоор гэрээ байгуулж, интернационал нэгтгэл байгуулж, түүнд нь АНУ, Британи, Польш, Балти орчмын орнуудын, түүгээр ч барахгүй Орос, Беларус, Гүржийн иргэд сайн дураар орж, Оросын эсрэг тулалдаж явдаг байна. 2022 онд ийм хүмүүсийн тоо 20 мянга хүрч байжээ.
2026-04-23
“Найз байя” нөлөөллийн аян эхлүүллээ
Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13-18 насныхны 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан гэжээ.
2026-04-23
Увсад улаан бурхан өвчнөөр гурван сартай хүүхэд энджээ
Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
2026-04-23
35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ
Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22
Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22
“Анагаахын алдартнууд” багийнхан тэргүүлж, шилжин явах цом гардав
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан МҮОХ-той хамтран эл чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, залуус дунд олимпын боловсрол, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олимпын дэвжээ” шилжин явах цомын тэмцээн зохион байгууллаа.
2026-04-22
Замын-Үүдийн Гаалийн газарт АТГ-ынхан нэгжлэг хийлээ
АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ. Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж.
2026-04-22
Монголын шар шороон шуурга Хятадын Сычуань мужид хүрчээ
Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
2026-04-22
АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна.
2026-04-22