УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундрааг сонгожээ
УИХ дахь Үндэсний эвслээс өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан талаар мэдээлэв. Тэрбээр “УИХ дахь эмэгтэй гишүүд энэ сарын 13-нд уулзалт зохион байгуулсан. Нийт 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаадад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалт давхацсан гишүүдээс бусад нь хуралд ирсэн.
2026-04-15
Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өчигдөр гардуулав. Тэрбээр Элчин сайд нарт хандаж ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахин, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэхийг үүрэг болгосон юм.
2026-04-14
БНСУ-ын Чонжү хотод хий дэлбэрч, 15 хүн гэмтлээ
Чонжү хотын захиргаанаас ослын улмаас сэтгэл зүйн цочролд орсон хохирогчдод зөвлөгөө өгөх төвийг түр хугацаагаар ажиллуулж, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг даатгалын сангаас шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор ослын талбайд цэвэрлэгээний ажил үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан дүгнэлт гартал тухайн хэсгийг битүүмжилжээ.
2026-04-14
Унгарын парламентын сонгуульд Тиса нам ялж, В.Орбаны засаглал дуусав
Унгарын парламентын ээлжит сонгууль энэ сарын 12-нд боллоо. Сонгуулийн урьдчилсан дүнгээр баруун төвийн үзэл баримтлалтай Тиса нам ялалт байгуулж, парламентын 199 суудлаас 138-ыг нь авчээ. Ингэснээр тус нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний буюу үнэмлэхүй олонхын суудал авч байгаа юм. Тус намын дарга Петер Мажар энэхүү ялалтыг “Унгар орныг чөлөөлж, эх орноо эргүүлэн авчирсан түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлов.
2026-04-14
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байна.
2026-04-14
Он гарснаас хойш ой, хээрийн 48 түймэр дэгдэж, 229 мянган га талбай өртжээ
Он гарснаас хойш буюу энэ сарын 12-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 32 сумд ой, хээрийн 48 түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 704, хээрийн 228.302, нийт 229.006 га талбай өртжээ. Үүнээс гурван өрхийн найман иргэн, 2000 орчим малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүсэн гэнэ.
2026-04-14
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулав
Хөдөө аж ахуй, газар тариалан, мах, ургамлын гаралтай болон дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-наас гурван ажлын хэсэг байгуулжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд манай улсаас 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргизид татваргүй нийлүүлэх аж. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ төрөл, хэмжээг өсгөж чадвал экспортод томоохон дэмжлэг болох юм.
2026-04-14
“Орон сууц захиалаад залилуулсан иргэний тоо 70 000 давсан”
Орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл өчигдөр жагсаж, төр засгийг анхааралдаа авахыг хүсэн мэдээлэл хийв. Орон сууцын төсөл хэрэгжүүлнэ хэмээн мөнгөө бүрнээр нь авсан, эсвэл урьдчилгаа төлүүлсэн ч үйл ажиллагаа нь “царцсан”, хугацаандаа ашиглалтад оруулаагүй, дампуурсан зэрэг шалтгаанаар барилгын компанийнхан олон иргэнийг чирэгдүүлж, хохироож байгаа билээ.
2026-04-14
“Туулын хурдны зам” төслийг шалгуулахаар БОУАӨ-ийн сайдад үүрэг өглөө
Ташрамд, “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний Маршалын гүүрэн дээр эхлүүлсэн цуглаан төв талбайд 20 гаруй хоног үргэлжилж буй юм. Тэд энэ сарын 2-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн Н.Учрал нарт Туулын хурдны замыг түр биш, бүр зогсоохын зэрэгцээ хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн билээ.
2026-04-14
“Баянтал” эко паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх, боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар болсон.
2026-04-13
Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан байсныг илрүүлжээ
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж буй билээ. Энэхүү шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой аж.
2026-04-13