Эдийн засгийн өсөлт 5.5 хувь хүртэл саарах төлөвтэй байна
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд долоон хувьтай байсан бол өнгөрсөн жил 6.6 ор чимд хадгалагдсан бөгөөд үүнд малын тоо толгой нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Түүнчлэн манай улсын экспортын орлогын хэмжээ 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрч, тэр дундаа аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларын босго давсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
2026-03-18
Хордлогын үед шингэн сэлбэх давсны уусмал ууж, ходоодоо угаалгаарай
Урин дулааны улиралд хөрсний бохирдол ихэсдэгтэй холбоотой хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний дуудлага нэмэгддэг тул Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Лхагвасүрэн дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Хоолны хордлого нь эмгэг төрөгч болон, нян, вирусний шалтгаантай бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг ходоод, гэдэсний үрэвсэл болон хордлогын хам шинжээр илэрдэг.
2026-03-17
Сүүлийн таван жилд гэмт хэргийн улмаас 12 026 хүүхэд хохирчээ
Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталсны дагуу төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих чиг үүрэгтэй болсон. Гэсэн ч шат шатандаа буюу эрүүл мэнд, боловсролын салбараас өгсүүлээд гэр бүлийн орчинд ч уг хуулийн наад захын зүйл, заалтууд хэрэгжихгүй, хүүхдүүд олон мянгаараа хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсоор байгааг Цагдаагийн ерөнхий газраас нэгтгэсэн судалгаагаар ил болгов.
2026-03-17
Оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хуульчид хэлэлцэх нь
Монголын хуульчдын холбоо Хансс Зайделийн сайн, ХЭҮК-той хамтран “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хуульчдын ордонд 09.00-13.00 цагт зохион байгуулах гэнэ. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, тэдний сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, үр шимээс нь хүртэх зэрэг эрхээ бусдын адил тэгш эдлэх боломжийг хангах үүрэг хүлээсэн билээ.
2026-03-17
“ТМК Энержи” өдөрт 1000 шоо метр хий олборлож байна
“ТМК Энержи” компанийн Гурвантэс XXXV төслийн хүрээнд олборлож буй нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрч, өдөрт 1000 шоо метрээс давжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сарын түвшнээс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
2026-03-17
Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв
Монгол Улсын Далайн захиргаанаас SMART-C CL/LP төслийг 2023 оноос олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээ болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд уг төсөл чиглэж буй юм. Тэгвэл уг төслийн хүрээнд Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болжээ.
2026-03-17
Авто замын трасст өртөж буй 56 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв
Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох ажлыг эрчимжүүлэхийг төр захиргааны байгууллагад үүрэг болгосон. Үүний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд хандан мэдэгдэл гаргажээ.
2026-03-17
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь
Орон сууцын санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хамтран зохион байгуулж, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн болон олон улсын шинжээчдийн төлөөлөл оролцов. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газартай хамтарч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр нийт 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.
2026-03-17
100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:07 цагт ирсэн ОБЕГ иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2026-03-17
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
Төв аймгийн зарим сумдын нутагт мал, амьтны шүлхий өвчин гарчээ. Иймд мал бүхий иргэд, малчид та бүхэн Улаанбаатар хотын улаан бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт адуу, малыг бэлчээрлүүлэхгүй, оруулахгүй байхыг анхааруулж байна.
2026-03-17
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 54 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний хоёр сард ямархуу дүр зурагтай байсныг өчигдөр тайлагналаа. Манай экспортын бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэл болох аж үйлдвэрийн салбарын нийт орлого дээрх хугацаанд 10.4 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр буюу 54 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 235.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХныхон хэлсэн.
2026-03-17
Сөрөг хүчин “бай”-гаа сольж, Ерөнхийлөгч төслөө зүтгүүлнэ
УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр 96 хувийн ирцтэйгээр нээв. Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар өвчтэй, Б.Тулга чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой гэнэ. Тэднээс бусад 121 хүн чуулганы нээлтэд оролцож, ойрд хараагүй өндөр ирц бүрджээ. Албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсноосоо хойш бараа нь ховорхон харагдсан болон хурал тасалснаараа манлайлдаг эрхмүүд бүрэн цугласан байгаа нь энэ хаврын улс төр эрчимжихийг зөгнөж буй юм.
2026-03-17
М.Оюун-Эрдэнэ хөнгөн атлетикийн мастеруудын ангилалд дэлхийн аварга боллоо
Энэтхэгийн Дели хотод хөнгөн атлетикийн хэт холын 50 км-ийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрөөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын багаас 60-аас дээш насныхны мастеруудын ангилалд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, “Амор тэнгис” ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн (мастер ангиллын) дээд амжилтын эзэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Оюун-Эрдэнэ 50 км зайд дөрвөн цаг найман минут 43 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
2026-03-16
Борооны ус зайлуулах 15.2 км урт шугам сүлжээ угсрах нь
Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
2026-03-16
Дэлхийн өгөгдлийн удирдлагын албан ёсны салбарыг нээлээ
“DAMA Mongolia chapter”-ынхан “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюуны тэжээл, улс орны стратегийн гол нөөц. Гэхдээ их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь туйлын зорилго биш. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг яаж хангах вэ гэдэг чухал. Тиймээс салбарын нээлтийн үеэр “DAMA Internation-al”-тэй энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан
2026-03-16