Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Өдөрт 750 орчим тонн жимс, ногоо нийлүүлж байна

Улаанбаатарын иргэдийн жимс, ногооны хэрэглээний 80 гаруй хувийг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хоаган жимс, ногоо болон үр тариа, хүнсний тосны импорт, экспорт” компани нийлүүлдэг аж.
2026-05-13

12 байгууллагад хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээ ньбарилгын салбарт хүний эрхийг дээдлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. 
2026-05-13

Сувилагчдыг гадаадад сургаж, нийгмийн баталгааг нь сайжруулах нь

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор өчигдөр зохион байгууллаа. Өнөө жил эл өдрийг “Цогц чадамж-сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэсэн бөгөөд зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцов.
2026-05-13

УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын ”гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов.Тэрбээр 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад анх удаа хийсэн төрийн айлчлал түүхэн чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.
2026-05-13

Скүүтер, мопедтой холбоотой хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлэв

Нийслэлийн Засаг даргын захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хотынгудамж, замын хөдөлгөөнд хязгаартайоролцуулж буй. Тухайлбал, 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчихыг хориглосон.
2026-05-13

ГИХГ-ынханд нөлөөлөхийг оролдсон хятад эрийг албадан гаргалаа

Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өчигдөр Замын-Үүд боомтоор албадан гаргалаа. УИХ-аас 2010 оны долоодугаар сард баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 болон37.1.7-д заасанчланирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол албадан гаргана хэмээсэн байдаг.
2026-05-13

ИЗНН-ынхны маргааныг нэгтгэн хэлэлцэнэ 

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан уржигдар болж, ИЗНН-аас ирүүлсэн хоёр өргөдлийг нэгтгэн хэлэлцэх нь зөв гэж үзжээ.
2026-05-13

 Гянтболдын экспортын биет хэмжээ өнгөрсөн оныхоос 30 дахин нэмэгдэв

Манай улс 2026 он гарснаас хойш 760.5 тонн гянтболдын хүдэр, баяжмалыг 4.9 сая ам.доллароор экспортолсон ньөнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 30, үнийн дүн 14 дахин өссөн үзүүлэлт болов. Нэг тонн гянтболдын экспортын дундаж үнэ 6505 ам.долларт хүрээд буй ньдэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн эрсдэлт нөхцөлтэй холбоотойгоор хатуу металлын ханшийг хөөрөгдөж буйг шинжээчид онцолж байна.
2026-05-13

Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Атора тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2026-05-13

 “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Э.Ганхүүг АТГ-ынхан шалгаж дуусжээ

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр гэм буруутай, эсэхийг ньшийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн прокурорын газарт хэргийг ньхүргүүлжээ.
2026-05-13

 Нийслэлийн төсвийн хяналтын сонсголд цахим гарын үсэг цуглуулж эхэллээ

“Нийслэлийн төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, 2026 оны төсвийн тодотголоор нийт зардал нь6.5 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөсөн байна. Хотын төсөв эрчимтэй тэлж, улсын нийт төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрлээ.
2026-05-13

Зүрх сэтгэлийн боловсрол олгох “Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын сурагчдын холбоотой хамтран хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг санаачлан, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
2026-05-12

Монголчууд марафонд амжилт гаргахгүй гэх таамаглалыг эвдсэн дасгалжуулагч 

Монголын тамирчид спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикт цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээнд болон олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Олимп, ДАШТ-ий эрх өвөртөлсөн марафончид хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Mongolian elite runners сlub”-ийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаадаг.
2026-05-12

Хантавирусээр гурван хүн нас барж, найман иргэн халдвар авчээ 

Атлантын далайд аялж явсан “MV Hondius” хөлөг онгоц дээр энэ сарын эхээр хантавирусний халдвар дэгдсэн юм. Аргентинаас Кабо-Верде рүү аялсан тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор 210 хүн зорчиж явснаас уг халдварын улмаас гурван иргэн нас барж, найман зорчигч халдвар авчээ.
2026-05-12

Т.Пүрэвжаргал “Мөнгөн хазаарын чимээ”-д тэргүүлэв 

Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам уржигдар болж, шилдгүүдээ тодруулав. Наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал шалгарсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва удааллаа.
2026-05-12

Охид олз олох “хэрэгсэл” биш 

Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
2026-05-12

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2026-05-12

1940 оноос хойших 38 дахь хур тунадас муутай сар тохиолоо

Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сард тохиосон уур амьсгалын өөрчлөлтийн тоймыг өчигдөр танилцууллаа. Хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдагтай холбоотойгоор агаарын температур хэлбэлздэг.
2026-05-12