Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.
2026-02-24
Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын 60 байршлын авто зогсоолыг нээлттэй байлгана
Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэх бол Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар Урт цагааны шинээр баригдсан авто зогсоолыг нээсэн бөгөөд Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл ажиллах аж.
2026-02-16
Энэ сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцын хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулах нь.
2026-02-10
“Улаанбаатар метро төсөл” байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шаардлагыг хангажээ
Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар доогуур 20-30 метрийн гүнд 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар метро төсөл”-ийн бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг гадаадын зээлээр санхүүжүүлэхийн тулд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Тэгвэл уг үнэлгээг боловсруулж дууссаныг өчигдөр мэдээллээ.
2026-02-10
Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа.
2026-02-05
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм.
2026-02-05
“Ubcard” аппликэйшнийг шинэчилсэн тул түр ажиллаагүй гэлээ
Нийслэлийн нийтийн тээвэрт өнгөрсөн оноос цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн билээ. Иргэд зөвхөн “Улаанбаатар смарт карт”- аар зорчдог байсан бол өдгөө банкны карт, гар утасны аппликэйшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, үйлчлүүлж буй. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хэдийгээр автобусны төлбөрийн сонголт нэмэгдсэн ч тэдгээр нь эерэг болон сул талтай. Тухайлбал, банкны картаар зорчих бол автобусанд суух бүрдээ 1000 төгрөг уншуулах бөгөөд дамжин суултын хөнгөлөлт үйлчлэхгүй юм. “Улаанбаатар смарт карт”-ын тухайд цэнэглэх газар ховор бөгөөд автобуснаас буухдаа картаа уншуулахгүй бол дараагийн чиглэлийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт эдлэхгүй.
2026-02-03
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал,
2026-02-02
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна. Энэ жил хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж буй. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна.
2026-01-28
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлэ
2026-01-27