Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Туул голын Сонсголон, Биокомбинат орчмын уснаас эмгэг төрөгч нян илэрчээ

Усны газраас Туул голын өнөөгийн нөхцөл байдал болон бохирдлын түвшний талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус байгууллагаас голын усны чанарыг тодорхойлох хяналт, шинжилгээг улирал тутамд хийдэг аж. Энэ удаагийн шинжилгээний үр дүнг “Усны чанар, ерөнхий шаардлага” MNS 4586:2024 стандарттай харьцуулахад зарим үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна. 
2026-04-16

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Тус ажиллагааны үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлэв.
2026-04-15

Түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлож байсныг таслан зогсоов

Өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу түр карьер эрхэлж байсан нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн байгаль орчинд учруулсан хохиролд нь 168.8 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлсэн байна.
2026-04-08

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
2026-04-08

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12,298 иргэнд визийн зөвшөөрөл, 23,413 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3,508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 9,945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 5,153 иргэний оршин суух зөвшөөрөлд хасалт хийв.
2026-04-07

Нийт нутгийн 15 хувьд цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цастай байна. 
2026-04-03

Нийслэлийн ногоон бүсийг “Урамшуулалт эргүүл” хамгаалах нь

Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсийн оршин суугчидтай “Урамшуулалт эргүүл”-ээр ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр түймрийн голомтод шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, улмаар төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 60 дуудлага бүртгэгджээ.
2026-04-02

Ирэх сарын эхээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн байх нь

Цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь, талын нутгаар салхи шуургатай байх нь. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байх магадлалтай. Тодруулбал, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутагт олон жилийн дунджаас 1-6, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сарын сүүлчээр 1-3 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна.
2026-03-31

1.4 сая га бэлчээрийг нөхөн сэргээжээ

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болов. Уг төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүү­жилтээр тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2021 оноос таван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
2026-03-23

Ашигт малтмал хууль бусаар олборлосон долоон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь

Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)- ных­­наар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажил­лаж байна.
2026-03-23

“2035 он гэхэд хүн төрөлхтөнд хоёр дахь дэлхий шаардлагатай болно”

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Монгол Улсад 16 дахь жилдээ зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид чуулж, экосистемийн доройтол болон түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2026-03-23

Зэрлэг амьтанд ээлгүй барьсан 273 метр хашааг буулгалаа

Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд стандарт зөрчиж барьсан 273 орчим метр урт хашааг буулгаснаа албаныхан м­эдээлэв. Уг хашаа нь Богдхан уулын зэрлэг амьтдын чө­лөөтэй нүүдэллэх хөдөлгөөнийг хязгаарлаж, эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй байсан аж.
2026-03-17

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувьд цастай байна.
2026-03-13

“Оюутолгой” компани ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц нэмүү өртөг бүтээжээ

“Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” компаниас өчигдөр танилцууллаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2010-2024 онд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 болж, эдийн засаг 8.3 дахин тэлсэн аж.
2026-03-13

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын дарга амралтын өдрүүдээр Булган аймагт ажил­лажээ. Тэрбээр тус аймгийн иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл болон “Чөлөөлье” санаачилга зэргийг танилцуулсан байна. Булган аймгийн эдийн засгийн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63.5 хувийг бүрдүүлжээ. 2025 онд тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 637.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 онтой харьцуулахад зургаан хувиар өссөн аж.
2026-03-09

Казахстан улс Монголын туршлагаар тахийг дахин нутагшуулж эхэллээ

Казахстан улс байгалийн өвөө сэргээх түүхэн үйл хэргийг эхлүүлж, Пржевальскийн адуу буюу тахийг эх нутагт нь эргэн нутагшуулж эхэллээ. Хоёр зуу га­руй жилийн турш энэ бүс нутагт тахийн мөр гараагүй бөгөөд экологийн томоохон сэргээн босголтын төс­лийн хүрээнд 150 толгой тахийг Алтын Дала байгалийн хамгаалалтын бүсэд дахин нутагшуулах аж. Тэдгээр тахийг Унгарын Хортобадь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Европын бусад бүс нутгаас цэргийн нисэх онгоцоор эхнээс нь тээвэрлэн авчирчээ. 
2026-02-13

Азийн мөнх цэвдэг судлаачдын III хурлыг Монгол Улс зохион байгуулна

“Азийн пермафрост” буюу мөнх цэвдэг судлаачдын олон улсын гурав дахь эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо ирэх зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 2-ны хооронд зохион байгуулна гэж Qazinform мэдээлийн агентлаг онцлов. Тус хурлыг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн институт болон Олон улсын мөнх цэвдэг судлалын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд одоогоор АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Япон, Канад, Норвег, Герман зэрэг 25 орноос 360 гаруй эрдэмтэн судлаач оролцохоор бүртгүүлжээ.
2026-02-12

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь

Битүүн, Шинийн 1-нд зүүн аймгийн нутгаар бага зэргийн салхитай, бусад нутгаар тогтуун байх нь. Өөрөөр хэлбэл, цаг агаарын одоогийн урьдчилсан нөхцөл байдлаас харахад Сар шинийн баярын өдрүүдэд цас орж, хүйтрэх төлөв ажиглагдаагүй. Улаанбаатар хотод ч дулаан, өдөртөө цаг агаар нэмэх хэмд шилжих болов уу” гэв.
2026-02-12