Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна
Зүүн аймгуудын нутгаар хар ялааны нүүдэл дайран өнгөрч байгаа талаар Байгаль орчны газруудаас нь мэдээллээ. Мөн БНСУ, ОХУ-ын зарим газарт ч их хэмжээгээр тархаад буй гэнэ. Урын бөөс буюу хар ялаа нь хайлаас модонд үүрлэдэг хортон шавж аж. Мөн тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс, зарим төрлийн модонд үүрлэдэг гэнэ.
2025-09-15
Ихэнх нутгаар сэрүүсэж, уулаараа нойтон цас орно
Хүйтний ам наашилж буйг сануулах мэт цаг агаар тогтворгүй, сэрүүн өдрүүд үргэлжилж буй. Сэлэнгийн нутгаар өчигдөр бороо орсон бол Хөвсгөл, Архангай, Хангайн нурууны орой хэсгээр бага зэргийн цас оржээ.
2025-09-12
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байрны эрэлт нэмэгдэнэ
Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан “Ирээдүйн ажлын тайлан 2025”-ыг 800 гаруй компани, 27 салбарын 14 сая ажилтны мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд ойрын таван жилд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх, аль нь устах эрсдэлтэй болохыг тодорхойлжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 170 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй ба автоматжуулалт, технологийн дэвшлийн нөлөөгөөр 92 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. Иймд дэлхийн нийт ажилтны 40 гаруй хувь нь ур чадвараа шинэчлэх, дахин суралцах шаардлагатай болохыг дээрх тайланд онцолжээ.
2025-09-02
Ойн нууцлаг амьдралыг толилуулах нь
ХБНГУ-ын нэрт найруулагч Ян Хафтын 2012 онд бүтээсэн “Ногоон гайхамшиг-бидний ой” танин мэдэхүйн баримтат киног өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
2025-09-02
Бороо орно
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
2025-09-02
Даац нь хэтэрсэн бэлчээрийн талбай 30 хувиар нэмэгджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн талбай, ашиглалт, ургамлын гарц, малын тоо толгойд үндэслэн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөвийг урьдчилан тодорхойлсноо ЦУОШГ-аас танилцууллаа.
2025-08-29
Зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулна
Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-08-28
Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалав
“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-08-28
21 аймгаас 14-ийг нь агаарын чанарын автомат станцтай болгожээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвийг энэ онд багтаан агаарын чанарын автомат станцтай болгох төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд энэ зун 14 аймагт автомат станц суурилуулсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Найм, есдүгээр сард Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт ийм төхөөрөмж суурилуулснаар төслийн ажил дуусах аж.
2025-08-27
Туул голын хамгаалалтын бүсэд халдахын тулд хуулийн хулгай хийв
Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Туулын хурдны зам”-ыг Туул голын хамгаалалтын бүсэд барихын тулд хуулийн хулгай хийсэн байж болзошгүй нь. Тодруулбал, тус төслийн ажлыг саадгүй явуулахын тулд өнгөрсөн долоодугаар сарын 9-нд буюу олон нийтийн анхаарал суларсан баяр наадмын өмнөхөн Усны тухай хуульд нэгэн заалтыг нэмэлтээр “шургуулжээ”.
2025-08-27
Бага зэргийн бороо орно
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27
Аялал жуулчлалынхан Арьяабалын хийдээс ариун цэврийн байгууламж “нэхэж” байна
Монгол Улсад хоёрхон байдаг бясалгалын сүмийн нэг болох Арьяабалын хийдийн жорлон гадаадын жуулчдыг “үргээж”, тэднийг дагалдан яваа хөтөч, тайлбарлагчдыг нүүр хийх газаргүй болгож байна. Монголын нийслэлд ирсэн жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Зуун ламын агуй, Арьяабалын хийд, Мэлхий хад гэсэн үндсэн маршрутаар явж, манай орны үзэсгэлэнт байгаль, шашин соёлын дурсгалт газартай танилцдаг юм.
2025-08-22