Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээс дамжих элэгний вирусний халдвар нэмэгджээ

Элэгний В, С вирусний халдварын парен­терал (арьс цоолж орох) тохиолдол нэ­мэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхааруулсан юм. Тус төвийн Насанд хүрэгч­дийн цочмог гепатитын тасгийн эрх­лэгч, доктор М.Оюунгэрэл “Гепатит В, С нь элэгний В, С вирусээр үүсгэгддэг халд­вар юм. Вирусний халдвар авсан тохиолдолд арьс, салст шарлаж, огиулж бөөл­жиж, ядарч сульдах зэргээр цочмог шинжээр илэрдэггүй тул хүмүүс өвчнөө мэдэхгүй явсаар архагшуулж, элэгний хатуурал цаашлаад хавдарт шилждэг.
2026-04-07

Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт хөхөнцөр вирусний шинжилгээ нэвтрүүлэв

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр (папиллома) вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 30 болон 40 насны эмэгтэйчүүдийг хамруулахаар болжээ. Уг хавдраас урьд­ чилан сэргийлэх боломжтой ч өнгөрсөн онд 551 эмэгтэй үүгээр оношлогдож, 171 хүн нас барсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёр, нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж буй юм.
2026-04-06

Менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ.
2026-04-06

УХТЭ-ийнхэн Спэкт/КТ-тай болж цөмийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т Спэкт/КТ суурилуулж, цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдүүллээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн “Техникийн хамтын ажиллагааны МОН6023” төслийн хүрээнд функциональ дүрслэл (SPECT) болон компьютер томограф (CT)-ыг хослуулсан өндөр технологийн энэхүү дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлж, өнгөрсөн баасан гаргаас эмчилгээ, үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна.
2026-04-06

Улаан бурхны халдвар эрчимжиж, тохиолдлын тоо эрс нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өчигдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдаж, өмнөх өдрийнхөөс 16-гаар нэмэгдсэн байна. Дээрх тохиолдлын ес нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт уг өвчний тохиолдол 10 дотор бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сарын 31-нд гэхэд 33 хүүхэд улаанбурхны халдвар авсан нь тогтоогдсон байна.
2026-04-03

Умайн хүзүүний хорт хавдраар жилд дунджаар 400-500 гаруй хүн шинээр оношлогдож байна

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Жилд дунджаар 400-500 гаруй хүн шинээр оношлогдож байна.
2026-03-30

ХӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулжээ

Халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлэх, хүүхэд, асран хамгаалагчдад аюулгүй, тав тухтай орчинд эмчлүүлэх боломж бүрдсэнийг эмч нар онцлов.
2026-03-30

Хүүхдийн гэмтэл, согог судлалын олон улсын II их хурал болов

Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс олон улсын II их хурлыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Уг хурал нь Монгол Улсын хүүхдийн гэмтэл, согогийн салбарт ажиллаж буй эмч, судлаачдыг олон улсад нэр хүндтэй Солонгос болон Японы тэргүүлэх мэргэжилтнүүдтэй туршлага солилцуулах чухал арга хэмжээ болон өргөжиж буй.
2026-03-30

Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдийг сүрьеэгийн илрүүлэгт хамруулж эхэллээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. ДЭМБ-аас өнөө жил эл өдрийг “Амьсгал бүр чухал” уриан дор зохион байгуулж, улс орнуудыг сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэхийг уриаллаа.
2026-03-24

Сүрьеэгээр өвчилсөн ч эмчилгээ хийлгэдэггүй хүн олон байна

“Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулав. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтсан энэхүү арга хэмжээний зорилго нь тус хүрээлэнгээс ЭМЯ, “Глобаль” сангийнхны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны зарим дүгнэлтээ танилцуулах.
2026-03-20

ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улс “дүн” тавина

Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтарсан баг хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Эдгээр хөтөлбөрийг тухайн халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах зорилготой хэрэгжүүлдэг юм. Үүний үр дүн, нөлөөллийг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг.
2026-03-19

Синцитиаль вирусээр үүсгэгдсэн томуугийн идэвхжил өндөр байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар хот болон найман аймагт томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаа аж. Өрхийн болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзүүлсэн хүмүүсийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 2058 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 1216 буюу 59.1 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
2026-03-17

Ил тод, хяналт сайтай байснаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулна гэв

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байн­гын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лага­тай хамтран эрүүл мэндийн даатгалын засаглал, тог­толцоо, санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг зо­хион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүдээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцсон байна.
2026-03-16

Уламжлалт анагаах ухааны 1000 гаруй нэр, төрлийн эм үйлдвэрлэж байна

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд Уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, эм, бүтээгдэхүүнийг гадаад улсад экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг зорилго тавьжээ.
2026-03-13

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.334 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11652, орон нутагт 2677 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 12-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
2026-03-12

“Нүдний даралтыг эрт илрүүлж, тогтмол хянуулах шаардлагатай”

Дэлхийн глаукомын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 12-нд тохиодог. Эл өдөртэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс урьдчилан сэргийлэх мэдээлэл олон нийтэд хүргэв. Глауком буюу нүдний даралт ихсэх өвчин нь харааны мэдрэлийг эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг аюулт эмгэг юм. Бүх хүнд тохиолдож болох ч ихэвчлэн дунд, ахимаг насныхан өвчилдөг аж.
2026-03-12

Дорнод, Хөвсгөлд хоёр хүүхэд улаан бурхны улмаас эндэв

Манай улсад улаан бурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны долоодугаар сард анх бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэй уг халдвараар өвчилснөөс хойш өчигдрийн байдлаар нийт 14 326 тохиолдол бүртгэгдээд байна. Уг халдварын улмаас энэ сарын 4-ний байдлаар 13 хүүхэд эндсэн гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн юм.
2026-03-11

Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлт авч эхэллээ

Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх тав­дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээ­­­­­­­тэй дүйцүүлэх цахим хүсэлтийг өчигд­­рөөс авч эхэлжээ.
2026-03-10