Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Морьт харвааны адууг хулгайлсан залууст мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлджээ

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ. Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б гэсэн таван хүнийг 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Жаргалантын ам орчимд идээшилж байсан адууг тууж, Эмээлт дэх мал нядалгааны газарт худалдан борлуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
2026-04-14

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 57.2 хувиар өсжээ

Манай улсад сүүлийн таван жилд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1297 хүн шүүхээр ял шийтгүүлсэн гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээс ял шийтгүүлсэн хүний тоо жил бүр нэмэгдэж буйг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248, 2025 онд 320 хүн шүүхээс ял шийтгүүлжээ. Өнгөрсөн онд ял шийтгүүлсэн хүнийг өмнөх оныхтой харьцуулахад 29 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
2026-04-13

“Мэргэлж, засал хийнэ” хэмээн иргэдийг мэхэлж байсан эмэгтэйг баривчиллаа

Фэйсбүүкт “Хөзрийн хатан” нэртэй хаяг нээж, “Мэргэлнэ, засал хийнэ” хэмээн иргэдийг залилж байсан Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийнхан баривчиллаа. Тэрбээр иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан олон хүнээс банкны данс ашиглан мөнгө шилжүүлж авсан аж.
2026-04-09

Б.Насантогтохын 6.9 тэрбумын үнэтэй 17 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-ынхан нэлээд эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаараа мэдээллээ. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яллагдагчаар татагдан шалгуулж буй билээ.
2026-04-09

Д.Тогтохсүрэнд хэзээ яллах дүгнэлт үйлдүүлэх вэ

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, саяхныг хүртэл “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох нэг үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагаа тун удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхэд бэлэн болж буй гэнэ.
2026-04-08

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

“Бишрэлт холдинг”-ийн охин компани болох “Эрдэнэ зам”-ыг залилж авсан гэх хэрэг олон жил шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд “шидэгдэж” байсан. “Бишрэлт холдинг”-ийнхон уг компанийн гүйцэтгэх захирлаар 2013 онд Г.Өлзийдүүрэн гэх хүнийг томилсон гэдэг. Түүнээс хойш удалгүй Г.Өлзийдүүрэн нь “Компанийн 100 хувийн хувьцааг над руу шилжүүлчих.
2026-04-07

100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарын албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХКийн татвар төлөлтөд дээрх хоёр байцаагч шалгалт хийсэн аж.
2026-04-07

Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов

Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамт­луулж бай­сан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чин­гэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ган­зу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн до­лоо хоногт хэлэлцсэн юм.
2026-04-03

ТТАХНЭ-ийн төвийн эрхлэгчийг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэр­гийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Буян­жаргалд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, ир­гэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэр­бээр албан тушаалаа урвуулж, тус эмнэлгийн төл­бөрт тусламж, үйлчилгээний журмыг зөрчин үйлч­лүүлэгсдийн 9.3 сая төгрөгийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон юм.
2026-04-02

Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино

Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01

Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтан асан Я.Болорын хорих ялыг торгох болгож өөрчлөв

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Болор, түүнд их хэмжээний хахууль өгсөн Э.Гантуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
2026-04-01

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахууль авсан гэх хэргийг цагаатгалаа

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм.
2026-03-27

Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын тосны төв лаборатори хэмээх байгуул­лага үйл ажиллагаа явуулдаг. Тус лабораторийн ахлах шинжээчээр ажиллаж байсан Ж.Б гэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон байна. 2021-2023 оны хооронд уг албан тушаалыг хашиж байсан тэрбээр Уул уурхай, газрын тосны төв лабораторийн үнийн са­налыг өөрчлөн, тайланг нь хуурам­чаар гаргуулж, Төрийн сангийн данс­наас хувийн аж ахуйн нэгж рүү 428.4 сая төгрөг шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэнэ.
2026-03-26

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
2026-03-24

Хүүхдүүд машин жолоодож яваад осол гарган хүн гэмтээжээ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Долоон буудлын замд өнгөрсөн бямба гаргийн 07.45 цагийн үед хүүхдүүд машин жолоодож яваад осол гаргажээ. Улмаар тэд ослын газарт автомашинаа орхин зугтсан байна. “Тоёота приус-41” загварын тээврийнхэрэгслийг 17настайУгэх охинжолоодож яваад “Приус-30”-ийг мөргөснөөс жолооч 46 настай П гэдэг эмэгтэй гэмтсэн аж.
2026-03-16

Охид нэгэндээ халдсан хэргийн нэг холбогдогчийг хилээр гарахыг хязгаарлалаа

Өсвөр насны охид нэгнээ зодож, хувцсыг нь тайлж, тохуурхаж байгаа бичлэг олон нийтийн сүл­жээнд цацагдсан. Цахилгаан шат, шатны хонгил зэрэг газарт аваачин биед нь халдсан эл хэрэгт ерөнхий боловсролын 21, 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 16-17 насны найман хүүхдийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Уг хэрэг явдал энэ сарын 6-ны баасан гарагт гарсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болжээ.
2026-03-16

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, гэмт бүлэг үүсгэсэн гэх П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтнийг шүүхэд шилжүүлэв

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс дөрвөн тэрбум төгрөг луйвардсан хэрэгт холбогдсон П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтэй 25 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллэ
2026-03-11

Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11