“Замбуутив-Бидний гэр”
Ийм ном та бүхний гар дээр очиж байна. “Дэлхий ертөнц, сансар огторгуй гэж чухам юу болох, хүний амьдрал, байгальтай тэр ямар холбоотой, энэ бүхэн өөр хоорондоо болон бусад биетэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөний тухай тус бүтээлийн эхний бүлэгт Буддын сургаалын үүднээс тайлбарласан болно.
2026-05-15
Бага ангийн сурагчдын үгийн сан өдөрт 1000-аас хэтрэхгүй болжээ
Дижитал эриний хүүхдүүд их, бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсоор байгааг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Ялангуяа хүүхдийг төрсөн цагаас нь дэлгэцтэй нөхөрлүүлсний нөлөөгөөр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больж, гар утас, таблет, зураг зэрэг амьгүй зүйлстэй ярилцаж эхэлдэг гэнэ.
2026-05-15
Авто худалдааны цогцолбор амралтын өдөр ажиллаж, даваа, мягмарт амрах нь
Сонгинохайрхан дүүрэг дэх Олон улсын худалдаа, ложистикийн төв буюу хуучнаар 22-ын товчоон дахь автомашины худалдааны цогцолбор амралтын өдрүүдэд ажиллахаар боллоо. Тодруулбал, автомашины худалдан авалт амралтын өдрүүдэд идэвхждэг хэдий ч автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээнийхэн ажилладаггүй байв.
2026-05-15
Говь-Алтай аймгийн номын санг баяжуулах “10 000 ном” аянд нэгдээрэй
Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны номын фондыг арвижуулах, уншигчдыг эрэлттэй бүтээлээр хангах зорилготой “10 000 ном” хандивын аяныг энэ сарын 4-22-нд зохион байгуулж байна. Аймгийн Нийтийн номын сангийн захирлын мэдээлснээр орон нутгийн номын сангуудын төсөв хүрэлцээгүй байдаг нь сан хөмрөгөө шинэ бүтээлээр арвижуулахад томоохон бэрхшээл болдог аж.
2026-05-15
Шалгагч нар энэ сарын 20-ноос автобусны карт цэнэглэж эхэлнэ гэв
Ubcard апплэйкшнд нэвтэрч болохгүй, гацсаны улмаас автобусанд “туулайчлах” явдал сүүлийн өдрүүдэд түгээмэл боллоо. Төлбөрөө төлөөд зорчих гэхээр шинэ төхөөрөмж нь уншихгүй, хуучныг нь хэрэглээнээс хасчихсан тул жолооч, зорчигчийн хооронд ширүүхэн маргаан өрнөж эхэлсэн.
2026-05-15
ХҮН намын Д.Үүрцайхтай зодолдсон Х.Бат-Ялалтыг торгож шийтгэлээ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг дөрвөн жилийн дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-15
“Санхүүгийн баталгаагүй байдал нь сэтгүүлчдийн тулгамдсан асуудал”
Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсынмэдээлэл,харилцааныхөгжлийнхөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй билээ. Тэгвэл үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар иж бүрэн үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулснаа хүрээлэнгээс өчигдөр мэдээллээ.
2026-05-15
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэрэгт торгох ял оноов
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэргийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйл чилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн гэнэ.
2026-05-15
Шорт трекийн тамирчид өмнөд хөршид хамтарсан бэлтгэл хийнэ
Монголын тэшүүрийн холбоо өвлийн спортоос шорт трекийг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын спортын захиргаа, тэшүүрийн холбоотой хамтарсан олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Читэйхө хотод долоодугаар сарын 15-наас хойш хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байна.
2026-05-14
ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилсан Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Нийт 32 гишүүн хамтран санаачилсан уг төсөлд ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох талаар тусгасан аж. Эдүгээ эл татварыг 10 хувиар тооцон авч буй. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “Инфляцын өсөлт, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор иргэдийн амьдрал хүндэрч байна.
2026-05-14